alim.mn | 2024.10.19
“Автобус-3” баазын 80 автобусны гараж, контор, үйлдвэрийн байр, сэлбэгийн склад зэрэг 8 барилга, байгууламжийг 20 тэрбумаар авсан

СГЗ Г.Жамъян гуайн сүүлчийн нийтлэл нь “Буруу сэхсэн Ж.Ганбаатар” байсан байх аа. Нас нь 80 дөхөж, гурван төрийн нүүр үзэж, хэлмэгдэж явсан эрхэм энэ хүнийг төрд байж болохгүй гэж бодсны үүднээс бичсэн болов уу? Тэрбээр ”Ж.Ганбаатар минь одоо болно. Их үймүүллээ. Хэн бэ гэдгээ олон нийтэд таниуллаа. Хэдэн оймс илүү элээсний хувьд танд илэн далангүй хэлмээр зүйл байна. Монголын төрд чинь ухаалаг, уужуу тэнүүн бодолтой, шуналгүй, элдэв муу арга зальгүй, шударга үнэнч хөвгүүд охид алба хаших ёстой юм. УИХ-ын гишүүн болонгуутаа, хүршгүй оргилд гарсан юм шиг бодож, дүүргийн намын хорооны даргыг хүртэл булаацалдаад байх өчүүхэн бодолтой хүн Монголын төрд ч, манай намд ч хэрэггүй гэдгийг хэлье” бичиж үлдээсэн билээ.

Нэгэн цагт нэвтрүүлэг голдоггүй Ганбаатар гэгдэж, “Унагалдайн мухлаг”-т орох дутуу гэж шоолж байсан билээ. Хэвлэлийг царайчилж явсан Ж.Ганбаатар одоо УИХ-ын гишүүний хажуугаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, мөн Баянгол дүүргийн МАН-ын хороог “базна”.

УИХ-д заларсан Ж.Ганбаатар хуйвалдаанаар Баянгол дүүргийн МАН-ын хороог эзлэн авч, өөрийгөө намын хорооны дарга гэж зарласан гэдэг. Яагаад “Ирэх сонгуулиудад Баянгол дүүргийг мөнгөтэй хүн удирдахгүй бол болохгүй байна. С.Эрдэнэ гэдэг баян хүнтэй би л өрсөлдөж чадна. Эрдэнийн вант улсыг нураана” гэжээ. С.Эрдэнийг унагах нь унагасан ч “Энэ Ганбаатар чинь С.Эрдэнээсээ доллон дор хүн, барын амнаас гараад чонын аманд орлоо” гэж гэж тойргийнхон нь харамсдаг.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сарын шинийн өмнөхөн тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч гарын бэлгээ тараасан. Уулзалтынхаа дараа бэлгээ тараахдаа зохион байгуулалтаа сайн хийгээгүйн улмаас 83 настай ахмад олны хөлд дарагдан ухаан алдаж унаж, Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан билээ. Хөгшчүүд авах гэж уралдсан улаан торонд нь хийсэн 1 сувинер, 1 кг гурил, 1 кг чихэр байжээ.

УУХҮ-ийн сайд, "Оргил"-ын Ж.Ганбаатар 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Автобус-3” баазын 2.5 га газар бүхий 80 автобусны гараж, контор, үйлдвэрийн байр, сэлбэгийн склад зэрэг найман барилга, байгууламжийг 20 тэрбумаар авчихсан түүхтэй.

Зарагдах үнийг 10 тэрбумаар буулгах ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар хөшигний ард ажиллаж, "мөнгөжсөн" талаар яригддаг байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар  энэ газар дээрээ Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, Циркийн урд тус бүр нь 30 орчим давхар, олон блок орон сууцны хороолол бариад эхэлсэн билээ.

Нийт 13,316 м2 талбай бүхий тус газарт өмнө нь “Автобус бааз-3” үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан “Камдер” ХХК “Автобус баз-3”-ийн газар болон бусад объектыг худалдаж авснаар тус баазад ажилладаг 700 хүний эрх ашиг хөндөгдөж байна гэх мэдээлэл тухайн үед гарч байсан ч нам гүм өнгөрсөн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ