alim.mn | 2024.10.19
Гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил гаргасан нүүрсний хэмжээгээрээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “аман хүзүүдсэн”

  Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны сонсгол гэж томоохон авлигын том гарын авлага болов. Ард иргэд нийтээрээ яагаад ядуу, төрөөс яагаад тэрбумтнууд төрж, агаар тэнгэрээр онгоц хөлөглөж явдаг нь тодорхой болов. Гэр хороолол нь модон жорлонтой, сургууль цэцэрлэг, эмнэлэг хүрэлцээгүй, улны амьдралтайгаа үлдэж, дарга нарын хүүхдүүд Боловсролын сангийн зээл, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаа хуваагаад тононо.

  Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт "Бэлэн мөнгө" гэсэн шинэ талбар нэмэгдсэн. Ингээд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 1 тэрбум 896 сая 110 мянган төгрөг бэлнээр байна гэж мэдүүлсэнээр танхимдаа  хамгийн их мөнгөтэй, толгой баячуудыг тэргүүлсэн юм. УИХ-ын тэргүүн баян, өндөр дүнтэй хадгаламжтайгаар тэргүүлсэн Ш.Адьшаа ч БЗС-гаас хүүдээ зээл авч өгчээ. Гаалийн схемийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зурсан гэлцдэг.

Нүүрсний сонсголд Гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил гаргасан нүүрсний хэмжээгээрээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “аман хүзүүдсэн”. Нүүрсний сонсголын Түр хорооны шинжээчид УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий 11 компани нь 188 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан баримтыг танилцуулсан байдаг. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2009 онд “Алтанговь транс” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2010 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн анхны нүүрс тээвэрлэгч, нүүрс ачиж буулгах талбай түрээслэгч болж нүүрсний бизнест орсон байдаг. Гэхдээ Ш.Адьшаа “Би болон миний ах дүү нар 2012 оноос хойш ямар ч нүүрс зөөгөөгүй. Та нарын гүтгэлэг арай хэтэрч байна” хэмээн гүрийж, учиргүй уурссан билээ. 

Уг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуяг болон Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхжаргал нарын үүсгэн байгуулсан, хамаарал бүхий 11 компани 188 мянган тонн нүүрсийг хэрхэн хувааж хил давуулсныг танилцуулахад. Тухайлбал, 

  • “Баялаг ложистик транс” ХХК нь 548  тонн
  • “Таван тив групп” ХХК нь 11,237 тонн
  • “Ай фронтиер” ХХК нь 272 тонн
  • “Галба ус” ХХК нь 1561 тонн
  • “АУМ алт” ХХК нь 688 тонн 
  • “Шанх ложистик” ХХК нь 247 тонн
  • “Шанх транс” ХХК нь 65,706 тонннүүрс тус тус гаалийн бүртгэлгүй хил давуулжээ. 

Мөн Ш.Адьшаагийн зөвлөх Шагдарсүрэнгийн Мөнхжаргал болон түүний аав Б.Шагдарсүрэнгийн компаниуд болох: 

  • “Эм Жи Өү транс” ХХК нь 52,262 тонн
  • “Энх дэлгэр говь” ХХК нь 21,105 тонн 
  • “Зүүн хөхий” ХХК нь 759 тонн
  • “Мөнх цаст транс” ХХК нь 34,320 тонннүүрс тус тус гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан байна гэж дурдагдсан билээ. Гэтэл энэ хүн өнөөдөр дахин нэр дэвшиж, УИХ-ын болохоор санаархаж сурталчилгаандаа гарлаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pedrad
2 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well. Contact them if you need help on crypto recovery. Learn more: Lostrecoverymasters.com Mail: Support@lostrecoverymasters.com Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ