alim.mn | 2024.10.19
ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр

УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож, гишүүдийн тоог нэмэгдүүлсэн сонгуулийн шинэ хууль манай улс төрийн намуудад томоохон шалгуурыг тулгаж байна. Гишүүдийн тоог өсгөх замаар парламентын чадавхийг нэмэгдүүлэх бодлого 2-3 парламент дамжин арав гаруй жил яригдсан асуудал мөн боловч яг хууль батлагдаад хэрэгжих дээрээ тулахад манай улс төрийн намууд үүнд бэлтгэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй болов. Ялангуяа хүний нөөц болоод институцийн хувьд.

Тиймээс үүнийгээ шийдэхийн тулд мажоритари тойрог дахь мандатын тоог нэмэгдүүлж, аймаг, нийслэлийн дүүргүүдийг нэгтгэн томсгосон 13 тойрогт хуваасан нь эрх баригч МАН өөртөө зориулж зурсан сонгуулийн зураг юм. АН болон ХҮН үүнд хамаагүй байлаа. Тиймээс МАН УИХ-д сонгогдсон гишүүдээ тойргууд руугаа шахаж, намын жагсаалтыг сулд нь хаяж, тойрогт өрсөлдөж байгаа нэг нэр дэвшигчээс гарах зардал хоёр тэрбум шахсан нь улс төрийн бусад намуудыг өрсөлдөх боломжгүй болгож байна. Хоёр удаа эрх барьсан, найман жил тойргоо “усалсан” МАН-ын гишүүд хуучин тойргуудаа хувааж аваад, саналаа багцлаад орж байгаа ийм сонгуульд бусад намууд зүгээр л царцаа шиг азаа үзэж байна.

Найдах зүйл нь зөвхөн өмнөх найман жилд эрх баригч МАН-ын хутгасан будилаан, хулгай луйвар, бас мандатын өчүүхэн хувийг эзэлж байгаа намын жагсаалт. Сонгогчид энэ алдагдсан найман жилийг зөв үнэлж дүгнэж чадвал МАН-аас ангижирдаггүй юмаа гэхэд ядаж хүчний харьцааг ойртуулж магадгүй.

Дээр нь тухайн нам сонгуулийн кампанит ажлаа хэрхэн зохион байгуулахаас олон зүйл хамаарна. Өөрөөр хэлбэл, хэн сонгуулийн кампанит ажлыг удирдаж, ямар имиж бүрдүүлэх вэ гэдгээс олон зүйл шалтгаална. Үүн дээр жишээ нь ХҮН нэлээд амжилттай тоглож мэдэхээр байна.

Тус намын сонгуулийн кампанийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан удирдахаар болсныг өчигдөр зарим сайтууд мэдээлсэн. Зүүний социалист чиг баримжаатай байгуулагдсан нам гэнэт “Барууны үзэл баримтлалыг авлаа” хэмээн зарлахад нь улс төр судлаачид, ажиглагчид эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, элэг доог хийж байсан цаг саяхан. Гэтэл тус намын дарга /МАН оролцсон ч байхдаа ч магадгүй/ дахин нэг нүүдэл хийчихлээ. Тэр нь Монголын хамгийн консерватив, хамгийн прагматик улстөрчийг сонгуулийн ерөнхий менежерээр ажиллуулахаар болсон явдал. Хэрэв үнэн бол шүү дээ. Нөгөө талаас энэ нь АН-д томоохон алдагдал авчирч магадгүй.

М.Энхсайхан бол өмнө нь гурван удаагийн сонгуульд /1993 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл, 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл/ ардчилсан хүчний намуудыг удирдаж, хоёр удаад нь ялалтыг авчирсан, нэг удаа ялалтад маш ойрхон ирж, хамтарсан засаг байгуулсан сонгуулийн том стратегич.

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллахдаа хоёуланд нь Ц.Элбэгдоржид байраа тавьж өгсөн. Мэдээж өөрийн хүсэлтээр биш. Эдгээр үйл явдлууд түүнд ямар нэг хэмжээгээр “сорви” үлдээсэн нь тодорхой.

Хоёрдугаарт, М.Энхсайхан бол хамгийн прагматик улстөрч. АН түүнийг шахах тоолонд тэр өөрийн улс төрийг амжилттай хийж ирсэн. 2006 онд Ц.Элбэгдоржид эрх мэдлээ алдсаны дараа АН-аас гарч, ҮШН-ыг байгуулсан. 2012 онд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг удирдан сонгуульд оролцож, парламентын гуравдагч хүчин болгосон. 2014-2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдаар /яамгүй ганц сайд/ ажиллахдаа Тавантолгойн орд, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажилласан. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, эрх баригч МАН-тай нийлж байгаад М.Энхсайханд “эх орноосоо урвасан” хэрэг тулгаж, шүүх түүнийг нь хэрэгжүүлсэн.

Улс төрийн шинэ нүүдэл хийх болгонд нь намынхан нь “урвагч” хэмээн цоллож, яллаж байсан ч түүний хувьд эх орноосоо урвасан нэг ч үйлдэл гаргаагүй. Харин ч боломж болгоныг ашиглаж Монголын төрд, тэр дундаа АН-д хүчээ өгч ирсэн гэвэл үнэнд илүү нийцнэ.

Энэ удаад ч гэсэн Л.Гантөмөрийг намын дарга болсны дараа хамгийн их дэмжсэн хүн нь М.Энхсайхан. Гэвч Л.Гантөмөр дарга АН-ыг бүтэн найман жил хагалсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон тоглогч болсон нь дахин зай барихад хүргэсэн байж магадгүй. Эсвэл зүгээр л намын шинэ дарга намынхаа хуучин лидерүүдээс хэт зай барьж, “гал усанд” орж үзээгүй, гарал үүсэл нь эргэлзээтэй “нялх Сэнгүм”-үүдээр өөрийгөө хүрээлснээс болоод М.Энхсайхан өөрийнхөө мэдэх улс төрийг хийхээр шийдсэн байх. Учир нь М.Энхсайхан бол туйлын прагматик хүн. Хаана эрэлт байна, тэндээс өөрийн улс төрийг эхэлж чаддаг.

Магадгүй ирэх сонгуульд МАН, АН ойролцоо суудал авлаа гэхэд ХҮН аль нэгтэй нь эвсэл болж таарна. Өөрөөр парламентын гаднаас шууд орж ирээд тоглох хэмжээний потенциальтай улс төрийн нам, эвсэл одоогоор харагдахгүй байна. Тэгээд ч М.Энхсайханы хувьд энэ удаагийн сонгууль сүүлчийн сонгууль. Дахиад жил өнгөрөхөд тэр аль хэдийн 70 насыг давчихсан байна. Потенциальный улстөрч, том тоглогчийн хувьд энэ цаг хугацааг ажиглагчийн байр суурьт сууж өнгөрөөх боломжгүй. Тэгэхээр ХҮН ч, М.Энхсайхан ч хийх ёстой зүйлээ л хийж байна. Харин АН...?   

Б.ЗАЯА


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cheapest
5 сарын өмнө
178.159.37.60
buy prescription drugs online without doctor <a href=" https://cheapestandfast.com/# ">no prescription on line pharmacies</a> canada prescription buy medication online no prescription https://cheapestandfast.com/ online drugs no prescription
36and6health
5 сарын өмнө
178.159.37.60
no prescription pharmacy paypal <a href=" https://36and6health.com/# ">online canadian pharmacy coupon</a> us pharmacy no prescription cheapest pharmacy for prescriptions https://36and6health.com/ canada pharmacy not requiring prescription
Төстэй мэдээ