alim.mn | 2024.10.19
УИХ-д нэр дэвшигчдийн өнгө

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр /2024.05.20/ 00.00 цагаас өмнө нам, эвслүүд тодруулах учиртай. Тиймээс МАН, АН, Үндэсний эвсэл өнөөдөр хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна.

   1-р тойрог: АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР

 МАН: Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Б.Даваадалай нарын нэр яригдаж байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намын жагсаалт горилж байсан ч Өвөрхангайд нэр хүнд гайгүй байсан учраас энэ удаад тойргоо зорих бололтой. Түүнтэй хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд нар Өвөрхангайд очих нь. Харин Архангай аймагт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар горилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нартай хамт өрсөлдөхөөр зэхэж байна. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарт намын удирдлагын зүгээс хотод нэр дэвшүүлэхгүй, хангайн тойрогт нэр дэвших л нөхцөл тавьж, Нийслэлийн МАН-ын даргын суудлыг нь авч хатуурхсан. Хэрэв Д.Тогтохсүрэн намын жагсаалтад багтвал Д.Сумъяабазар түүний оронд Өвөрхангайг зорьж ч мэдэх юм.

АН: Д.Ганбат, А.Адъяасүрэн, П.Нүрзэд, Б.Ган-Очир, О.Алтангэрэл, Д.Мөнхжаргал, П.Мөнхтулга, Э.Болорчулуун, М.Батжаргал нарын нэрс яригдаж байна.   2-тойрог: ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, УВС, ХОВД

МАН: Генсек Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, З.Мэндсайхан, Э.Болормаа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат, Нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа нар горилж байна. С.Энхболд сайдын хувьд мэргэжлийн эмч бөгөөд сайн менежер гэдгээ Эрүүл мэндийн сайдаар ажиллах байх хугацаандаа харуулсан гэдэг.

АН: О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Я.Санжмятав нарын нэрс яригдаж байна. “Мөнгө”-ний тойрог гэгддэг Увс аймгаас ганцаараа сонгогдож, УИХ-ын гишүүн болсон О.Цогтгэрэл ч энэ удаад тойрогтоо бат гэнэ. Харин түүнтэй хамт Ц.Одонтунгалаг гэх эмэгтэй нэр дэвшихээр горилж буй. Ц.Одонтунгалаг нь НИТХ-ын төлөөлөгч, Буямбаяр зааны гэргий. Энэ удаад УИХ-ын сонгуульд Увсын тойрогт хүч үзэхээр бэлтгэж байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэ удаад УИХ-д үзнэ. Тус тойрогт Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Б.Түвшин, Я.Санжмятав нар нэр дэвших хүсэлтээ өгсөн гэх. 3-р тойрог: БАЯН-ӨЛГИЙ

МАН: Т.Аубакир, С.Зулпхар, М.Ибрай нарын нэр яригдаж байна.  УИХ-ын гишүүн Т.Аубакир энэ удаад мөн тойрогтоо нэр дэвшихээр горилж буй. Түүнтэй хамт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар горилж буй.

АН: Б.Бейсен, Ш.Жандос, Д.Мурат нар горилж буй

4-р тойрог: ОРХОН, БУЛГАН, ХӨВСГӨЛ

МАН: Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Мөнхбаатар, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Баярмагнай нарын нэрс яригдаж байна. Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн нарын нэрс яригдаж байна.

АН: Н.Алтанхуяг, Ж.Батзандан, С.Ганбаатар,  Ц.Чинбат, Д.Өсөхбаяр, Г.Цэрэндолгор, Н.Жавзанпагма, С.Гал-Эрдэнэ, О.Амартүвшин нар горилж байна. Орхон аймгаас сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар энэ удаад Ардчилсан намаа төлөөлж тус тойрогт нэр дэвшихээр бэлтгэж буй. 5-р тойрог: ТӨВ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ

МАН: Ж.Батжаргал, С.Лүндэг, Б.Жавхлан, Б.Тулга, Г.Дамдинням, Ж.Энхбаяр,  Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Б.Цогтгэрэл, Н.Оюундарь, Л.Наранбаатар, Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг нар горилж байна. Дархан-Уул аймагт Сангийн сайд Б.Жавхлан, Н.Энхбаярын квотоор Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр нар горилж байна. Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам  нарын нэрс яригдаж буй. Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл, Л.Наранбаатар нараас сонголт хийж, аль нэгийг нь нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна.

АН: Ц.Туваан, Д.Доржпүрэв, С.Эрдэнэболд, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Н.Одонгуа, Р.Шинэгэрэл, Л.Одбаяр, Д.Эрдэнэсувд, А.Батсуурь нарын нэрс яригдаж байна. Төв аймгаас сонгогдсон Ц.Туваан, Д.Доржпүрэв нар тус тойрогт горилж байгаа бол Дархан-Уул аймагт С.Эрдэнэболд , Р.Шинэгэрэл, Н.Одонгуа, Д.Батбаяр нар горилж буй. Сэлэнгэ аймагт өмнө нь нэр дэвшиж, өвдөг шороодсон Д.Үүрийнтуяа, Л.Одбаяр, Д.Эрдэнэсувд, А.Батсуурь гэсэн хүмүүс нэр дэвших хүсэлтээ намдаа өгч, тойгоо тойглож яваа.

6-р тойрог: ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОД

МАН: Ц.Идэрбат, Г.Дөлгөөн, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Б.Солонгоо,  У.Отгонбаяр, Хангайн хүү Алтай нарын нэрс яригдаж байна.

   АН: Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Пүрэвхатан, Ш.Бямбасүрэн, Д.Балдан, Э.Төмөрбаатар, Ш.Батдэлгэр нарын нэрс яригдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар энэ удаад тойрогтоо нэр дэвшихээр горилж буй. 7-р тойрог: ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ

МАН: Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, С.Батболд, Б.Саранчимэг, Ө.Золбаяр, Б.Уянга, Л.Энхболд нарын нэр яригдаж байна.

 АН: Л.Одсэр, Р.Эрдэнэбүрэн, Б.Энхмөнх,  О.Баасанхүү, Р.Сэддорж, Д.Алтангэрэл, Ц.Уртнасан, Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нарын нэрс яригдаж байна.  8-р тойрог: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

МАН: Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Б.Мөнхбаатар нарын нэрс яригдаж буй. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар тойргоо зорихоор бэлтгэлээ хангаж буй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг МАН-ын генсек дэвшүүлэхгүй хорьж байгаа сурагтай. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагва нарын нэр байна.

АН: М.Тулгат, сэтгүүлч Ж.Баттуул, Г.Ууганцэцэг, Ц.Жадамбаа, Г.Болормаа нарын нэрс яригдаж буй.

9-р тойрог: БАЯНГОЛ ДҮҮРЭГ

МАН: Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Б.Сэмжидмаа нарын нэр яригдаж байна.

АН: С.Эрдэнэ, Н.Энхтуяа, Б.Баттулга. Ардчилсан намын дарга, Баянгол дүүргээс сонгогдож байсан С.Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Н.Энхтуяа, Ардчилсан хүчний холбооны  гүйцэтгэх захирал Б.Баттулга гэх шинэ залуу горилогчийн нэр яригдаж буй. С.Эрдэнийн хувьд тус тойргоос өмнө нь сонгогдож байсан бөгөөд 2020 оны сонгуульд өвдөг шороодсон, харин Н.Энхтуяагийн хувьд Монголын арилжааны телевизүүдийн холбооны удирдлагаар ажилладаг, НИТХ-ын төлөөлөгч юм.

10-р тойрог: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

МАН: Э.Батшугар, Н.Алтаншагай, П.Анужин, С.Мөнхчулуун, П.Сайнзориг нарын нэрс яригдаж байна.

АН: Н.Амаржин, Г.Очирбат, Д.Болорсүрэн, Ж.Отгонбаяр, Б.Ундраа нарын нэрс яригдаж байна. Г.Очирбатын хувьд өмнө нь мөн сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээж байсан бол комедиан Н.Амаржин, Парламент телевизийн захирал Ж.Отгонбаяр, МҮОНРТ-ийн дэд захирал асан Б.Ундраа, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын нэрс яригдаж байна.

11-р тойрог: ХАН-УУЛ ДҮҮРЭГ

МАН: Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Ч.Номин нарын нэрс яригдаж байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодож байсан бол энэ удаад мөн даагаа нэхэхээр болжээ. Мөн түүнтэй хамт Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Цахим хөгжлийн сайд Ж.Эрхэмбаатар, Соёлын сайд Ч.Номин нарын нэр яригдаж буй. Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн квотоор нэр дэвших гэнэ.

АН: О.Тэнүүн, Ц.Түмэнбаяр, Ц.Уянга нарын нэрс яригдаж буй. Ардчилсан намаас тус тойрогт экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн, Шадар сайд С.Амарсайханы ахынх нь хүү О.Тэнүүн нэр дэвшихээр горилж буй. Түүнтэй хамт эмэгтэйчүүдийн квотоор хуульч Х.Номингэрэл,  "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр нарын нэрс яригджээ.

12-р тойрог: СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ

МАН: Н.Учрал, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Г.Дашням, Н.Батсүмбэрэл, О.Номинчимэг нарын нэрс яригдаж байна. Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нарын горилж буй. Мөн тус тойрогт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Г.Дашням нарын нэрс яригдаж буй.

АН: Ц.Баатархүү, Ч.Өнөрбаяр, Х.Болормаа, Д.Бадарсан, генерал Б.Хурц, И.Мөнхжаргал нарын нэрс яригдаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, ҮБХ-ны гишүүн Б.Хурц, Ц.Баатархүү, И.Мөнхжаргал нар горилж буй. 13-р тойрог: БАГАНУУР, НАЛАЙХ, БАГАХАНГАЙ

МАН: Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын нэрс яригдаж буй. Тус тойргоос Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар сонгогдож байсан бөгөөд тэдний хувьд энэ удаад мөн тойргоо зорино гэсэн мэдээлэл бий. АН: Д.Алтанхуяг, Б.Болор-Эрдэнэ. Орхон аймагт “Зэс эрдэнийн хувь” компани байгуулж явсан Д.Алтанхуяг энэ удаад 13-р тойрогт нэр дэвшихээр горилж буй. Түүнтэй хамт Б.Болор-Эрдэнэ хэмээх битүү морь нэр дэвшихээр яригдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pedrad
2 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well. Contact them if you need help on crypto recovery. Learn more: Lostrecoverymasters.com Mail: Support@lostrecoverymasters.com Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ