alim.mn | 2024.10.19
Б.Чойжилсүрэн Говь-Алтайг хаяж, Завханд 2000 царцаа авчирч, айл өрхөд 300 мянган төгрөг тараажээ

Бүсчилсон, томсгосон тойргоор нэр дэвшихийн тулд баячууд нь байдгаа барьж, ядуус нь уландаа үлдэх бололтой. УИХ-ын хамгийн баян сайд, гишүүний нэг Баян Чойжоо баруун бүсэд нэр дэвшиж байгаа. Увс аймгийнхнаа хангалттай усалж, мэдээгүй байхад дансанд нь 50-100 мянган төгрөг шилжүүлчихдэг. Энэ жил 200000 төгрөгтэй гарын бэлэг тарааж байна гэж ноднингоос яригдсан. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гээд Б.Чойжилсүрэн сайдаа увсчууд эргэн сонгох байх. Увсдаа айдгаа авдартай хийсэн хүн, Завхан аймаг руу дайлаар мордож, 2000 царцаа нүүлгэн шилжүүлж, айл өрх бүрд 300 мянган төгрөг бэлнээр тараажээ. Ингэхдээ хүн ам багатай Говь-Алтай аймгийг голж, ялгавар үзэл гаргаад юу ч тараагаагүй үлдээсэн гэнэ. Гомдсон Говь-Алтайчууд гар татсан баян сайдад хатуухан хариу барих вий дээ...Голсон юм голд орж, шилсэн зүйл шил дээр гацна гэж ардын айхтар үг бий шүү.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хилэнт
1 сарын өмнө
66.181.181.51
Энэ нэг яах гээд бгаа нь мэдэгдэхгүй нөхөр бгаад бгам. Нэг хархад сүртэй шүтлэгтэй. Нөгөө хархад Ханаж цадахаа мэдэхгүй албин чөтгөр!!
Төстэй мэдээ