alim.mn | 2024.10.19
Засаг дарга өөрөө өөртэйгөө хог хаягдал цэвэрлэх гэрээ “байгуулж” төсвийн 4,2 сая төгрөг “цохижээ”

Ховдын Буянт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Түвшинсайхан нь 2022 оны 9-р сард хог хаягдал цэвэрлэх хуурамч гэрээг өөр хүний нэрийн өмнөөс өөртэйгээ байгуулж Орон нутгийн хөгжлийн сангаас 4,2 сая төгрөг гаргуулан Б.Нуржанатын дансаар авч завшсан хэрэгт холбогджээ. Тухайн онд сумын ИТХ нь хог хаягдал цэвэрлэх зардалд 10 сая төгрөг төсөвлөсөн байжээ. Үүний бараг талыг нь Засаг даргатан өөрөө өөртэйгөө байгуулсан гэрээгээр завшаад баригджээ.

“ ... 2022 оны 9-р сараас 10-р сарын хооронд  сумын Норжинхайрхан багт хог хаягдал цэвэрлээгүй ...”

Мөнгө гаргагч жолооч Б.Нуржанатыг эмнэлэгт хэвтэж байхад дансанд нь 4,2 сая төгрөг орсонд Засаг дарга өөрөө ирж авсан байна. Шүүх экс Засаг даргад  нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ