alim.mn | 2024.10.19
Хар тамхины наймаачинтай шөнийг өнгөрүүлсэн бүсгүй цүнх дүүрэн бэлэн мөнгийг нь хараад шоконд орсон гэжээ

Манайд хар тамхины наймаа улам бүр зохион байгуулалттай далд хэлбэрт оржээ. Туркэд байдаг “Хамуу” хочит Эрдэнэбаатарын өгсөн гэх 30 орчим гр метамфетамин буюу мөсийг Ш.Батболд нь хилээр оруулж ирэн улмаар Ц.Энхтөр, Ч.Отгончулуун нарт зарсан хэрэгт холбогджээ.

Ш.Батболд ийн мэдүүлжээ.

“...Би Туркэд байхдаа Эрдэнэбаатар буюу Хамуутай танилцаж байсан. Надаас монгол мөнгөөр 18 орчим сая төгрөг зээлсэн. Монголд ирсний дараа Wthat’s аpp-аар холбогдож мөнгөө нэхсэн чинь тэнд нэг тийм юм байгаа гэж хэлсэн. Тухайн бодисыг буюу мөсийг Эрдэнэбаатарын зааж өгсөн Баянгол зочид буудлын цэцгийн мандлын хажуугаас авсан. Тэгээд Энхтөрд нэг гр-ыг хоёр сая төгрөгөөр, дараа нь Отгончулуунд 10 граммыг 6000 доллароор өгсөн...”

10 гр-ыг авсан Ч.Отгончулуун нь хар тамхины хамааралтай болсон гэнэ.

“... Энхтөр нэг залууд мөс байгаа гэхээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадаа очиж тухайн 10 грамм мөсийг 6000 доллароор худалдаж авсан. Гэр бүлээрээ хар тамхи гэх бодисын хэрэглээтэй болсон байсан. Өдөрт нэг грамм орчмыг хэрэглэдэг. Тухайн 6000 долларын эх үүсвэр нь миний ажилуулдаг компанийн ковш түрээсийн мөнгө байсан...”

Ш.Батболд нь хар тамхи зарсан мөнгөө авч яваад “"ZOLO" гэдэг зочид буудлаас баригджээ. Түүнтэй хамт нэгэн бүсгүй байсан гэнэ. Тэрээр ийн мэдүүлжээ.

“... Найз Ариука залгаад “Good” ломбардын залуутай уулзаадхаач, би амжихгүй юм шиг байна. Би тэр залуутай 2018 оноос хойш уулзаагүй, уулзъя гээд гуйгаад байх юм, 9909-тэй дугаараас залгана, гайгүй хүн байгаа шүү очоод уулзчих” гэсэн.  гэж хэлсэн. Удалгүй тэр залуу залгаж  бид хоёр нэг цаг хамт байхаар тохироод би Нарны зам дагуу “Zolo” нэртэй зочид буудлын 209 тоотод очсон. Ороход 35-40 орчим насны хүн байсан. Намайг “чи надад таалагдаж байна, хамт хонож болох уу” гэхээр нь би” хонож чадахгүй байхаа, чи надад хэдийг өгөх юм” гэж асуухад “150.000 төгрөг өгье” гэсэн. Ингээд бид хоёр ярилцаад секс хийхээр болсон. Секс хийгээд 30 минут болоод удаад байхаар нь “чи ямар уддаг юм бэ, болъё“ гэхэд “би сорсон юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь  би “хар тамхи уу” гэхэд “тийм” гээд орны хажуугаас шилтэй юм гаргаж ирсэн. Би тамхи татдаггүй болохоор сорж чадахгүй хахаж цацаад байсан ба хэд хэдэн удаа ямар ч гэсэн сорсон. Гэтэл орой уулзах залуу маань уулзаж чадахгүй болсон. Тэгэхээр нь би “надтай уулзах залуу согтсон байна, би чамтай хамт хоноё, чи хэдийг өгөх бэ” гэж асуухад “би 350 мянгыг өгье” гээд шилжүүлсэн. Тэрний дараа цагдаа нар орж ирээд баривчилсан. Ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн талаар би мэдэхгүй байна. Буудалд байх үедээ хоёр удаа гарч явсан эхний удаа ломбардын мөнгө дууссан мөнгөө аваачаад егье гэж хэлээд цүнхээ аваад явсан. Дараа нь найзуудтайгаа уулзана гээд хоёр цаг гаруй болоод ирсэн. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Би Турк явах гээд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан. Тэр өрөө дарах гэж ийм ажил хийсэн. Цагдаа нар орж цүнхийг онгойлгож үзэхэд дүүрэн бэлэн мөнгө байсан. Би мөнгийг хараад шоконд ороод цохиод авмаар санагдаад аймаар уур хүрсэн...”

Ш.Батболдоос 4,6 сая төгрөг хураан авсан гэнэ. Шүүх шүүгдэгч нарт 1-6 жилийн хорих ял оноожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ