alim.mn | 2024.10.19
Найзыгаа хятад иргэнээс 50 мянган доллар хулгайлсаныг нь мэдээд уулгаж байгаад 13,2 мянгыг нь “сэм” авчээ

Энэ хэрэгт 22 настай Б.Баясгалан, 23 настай Б.Болдбаяр нар холбогджээ. Б.Баясгалан нь найз охин Б.А-гийн хамт Сүхбаатарын талбайд явж байхдаа талбайн урд талын автомашины ил зогсоолд байрлуулсан БНХАУ-ын иргэн Шинэжил (Xinjilege)-ийн эзэмшлийн “... УНЗ” улсын дугаар бүхий “Тоёота Ланд Круизер-200” машины цоожлогдоогүй байсан баруун урд хаалгыг онгойлгож, голд байрлах эд зүйл хийх зориулалттай хайрцагнаас 500 ширхэг 100 долларын дэвсгэрт буюу нийт 50 мянган долларыг хулгайлж 171.2 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Харин Б.Болдбаяр нь найзыгаа их хэмжээний доллартой болсон болон хулгайнх зэргийг нь олж мэдээд Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын 212-р өрөөнд байхад нь 13,2 мянган доллар буюу 45,9 сая төгрөгийг нууцаар авсан хэрэгт холдбогджээ.

Хохирогч ийн мэдүүлжээ.

“... Би “Баян Нуур Хао Юу” ХХК-д ажилладаг бөгөөд тухайн мөнгөөр түлш авахаар болсон. Тэгээд 50.0 доллар захиалж бэлнээр гаргуулж авсан. Тэгтэл “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ажилтан Н.Мөнхбаяр wechat-аар залгаад гарын үзэг зурах хэрэгтэй гэхэд машинаараа талбайн зогсоол дээр ирсэн. Гарын үсэг зурахаар орохдоо доллароо  дунд хайрцагт үлдээсэн. Гарч ирээд голын хайрцаг нээхэд мөнгө байгаагүй. Тухайн хаалга түгжигдэхгүй байгааг хулгай орсоны дараа л мэдсэн...”

Шүүгдэгчийн найз охин ийн мэдүүлжээ.

“... Манай найз залуу “яавал мөнгө олох уу, би хулгай хийх үү” гэхэд нь  би уурласан. “Энэ машины хаалга онгорхой байна” гэж хэлсэн. Нэг юм шууд аваад “гүйгээрэй” гэж хэлсэн. Тэгээд “энд маш их мөнгө байна” гэхэд нь би итгээгүй болохоор Сүхбаатарын хөшөөний хажууд ирээд надад боодолтой доллар гаргаж харуулсан ...”

Харин Б.Болдбаярын хувьд доллар хулгайнх гэдгийг нь тэдний ярианаас олж мэдсэн байна. Ингээд тэр хоёрт машинаараа үйлчилж хаана нуугдвал цагдаад олдохгүй байх талаар зөвлөжээ. Тэр “зөвлөгөө”-ий дагуу “Рич” зочид буудалд ирэ өрөө аван мөнгөтэй болсоноо тэмдэглэн наргижээ. Энэ үеэр Б.Болдбаяр найзынхаа байрласан 212-р өрөөнд сэм орж хулгайн доллароос нь 13,2 мянгыг авчээ.

“... Болдоог мөнгө аваад явчихлаа гэж бодоод дээш гарч өрөөндөө орж мөнгөө тоолоход 4 боодол задраагүй доллар, тэгээд дээр нь задарсан 87 ширхэг 100 доллар байж байсан. Харин нэг бүтэн боодол бас 32 ширхэг задгай 100 доллар байхгүй байсан ...”

Хэрэгтний хохирогчийн машинаас хулгай хийж байгаа нь зогсоолын камерт тод бичигдсэн тул удалгүй баригджээ. Хэрэгтнүүд мөнгөө бараг үрж амжаагүй байжээ. Шүүх Б.Баясгаланд 1,8 жилийн хорих ял оноожээ. Харин найзынхаа хулгайн мөнгөнөөс “шомбодсон” Б.Болдбаярт зургаан сарын зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
66.181.185.136
Баригддаг л харамсалтай би л байсан бол барьж өгөхгүйби хэн ч байсан харин би цахиуур төмөр шиг ардуудад тараагаад буцах байсан юм даан ч цуг явсан Түгжил бариаад өгчихлөө
Зочин
1 сарын өмнө
139.5.217.242
Хүүхдүүд л бна л даа ухаарч гүйцээгүй нас Цагийн тохирсон ажил ихэсгэх хэрэгтэй Өөрсдөө ухаантай бхгүй бол хохирогч болоод Л зовно ёстой хэрэггүй зүйлээр оролдох хэрэггүй
цё
3 долоо хоногийн өмнө
66.181.167.254
монгол хүн дээ .. гэдэг шиг.
Төстэй мэдээ