alim.mn | 2024.10.19
“Бэлхүүс нь нарийсаад бөгс нь томроод сайхан харагдаж байна” гээд “Оюутолгой” компанийн бэлгийн дарамтыг үл тэвчих бодлогыг зөрчсөн болжээ

Ийм нэгэн “сонирхолтой” хэрэг Оюутолгойн гүний уурхайн малталт нэвтрэлтийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг ... компанийн Сургалтын албаны дарга ... -д тохиожээ. Тус компани нь туслан гүйцэтгэгчийн хувьд “Оютолгой” ХХК-ийн дүрэм журам түүний дотор “Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого”-ийг дагаж мөрдөх үүрэгтэй гэнэ. Гэтэл “Оюутолгой”-гоос туслан гүйцэтгэгч компанид Сургалтын албаны дарга төслийн талбайд ажиллаж сахилгын гурван зөрчил гаргасан гэх емайл иржээ. Үүнээс хоёр нь бэлгийн дарамттай холбоотой гэнэ.

Баг хамт олноороо ОТ төслийн талбайн Мазаалай хоолны газарт өдрийн хоол идэж байх үедээ ажилтан эмэгтэй ...-д “бэлхүүс нь нарийсаад бөгс нь томроод сайхан харагдаж байна” гэж хэлсэн үйлдэл нь бэлгийн дарамт үзүүлэх зөрчил гэж үзжээ.
Сургалтын хэлтэст сургалтын хуваарь гаргагчийн албан тушаалд ажилтан авахаар яригдахад багтаа өндөр, царайлаг, гоё залуухан охин авмаар байна гэж хэлсэн нь ажилтныг нас, хүйс, биеийн хэлбэрээр ялгаварлан гадуурхах хүний эрхийн ноцтой зөрчил гэж тооцогджээ.

Ингээд туслан гүйцэтгэгч компани нь Сургалтын албаны даргадаа цалин хасах сахилгын арга хэмжэ авсанд эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаад байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.161.80
зөв ш дээ. Манайд л энэ мэт үйлдлийг нүдээ аниад сууцгаадаг болохоос гадны оронд бол шийтгэлээ авна шүү дээ
Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.188.96
Шийтгэх нь зөв өө. Адгууслаг байдлаасаа салах хэрэгтэй. Хэн дуртай хүн рүү шүлсээ үсчүүлсэн юмнуудыг бүр шийтгэж сургалт явуул. Энэ бүдүүлэг байдлаас нь болоод гадаад эмэгтэйчүүд монгол эрчүүдийн бүдүүлэг, завхайг гайхаад байна. Нөгөө хятад хүүхэн хүчиндсэн Сэлэнгийн бузар байна. Бэлгийн боловсрол олгомоор. Доодох донгоо дийлэхгүй бол мөнгөө төлөөд янхан авах хэрэгтэй шүү дээ
Төстэй мэдээ