alim.mn | 2024.10.19
“Сайхан амьтан шүү, нэг бавчих юмсан” гэж шүлэнгэтээд тэтгэвэрт гарахаасаа нэгхэн жилийн өмнө “Оюутолгой”-гоос халагджээ

Ажлын байрны бэлгийн дарамттай хайр найргүй тэмцдэг компани гэвэл “Оюутолгой” л байна. Энэ компанийн “Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих” журамд “...  Шүлэнгэтэн ширтэн харах, биед нь хүрэх, шалтгаангүйгээр танимхайрах байдал гаргах зэрэг бие махбодын зохисгүй үйлдлүүд гаргах ...”-ыг хүртэл бэлгийн дарамтад тооцохоор заажээ.

Халагдсан ажилтан нь хөдөлгөөнт хүнд машин механизмын оператораар ажилладаг байжээ.

“...  Би ээлжийн 14 хоногийн амралтаа эдлээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа орох гэтэл та битгий ирээрэй, цалинтай амралт олгож байгаа дуудахаар ирээрэй гэсэн.  Ингээд хүлээж байтал н төв оффис дээр дуудаад ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн. Миний хувьд олон жил ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд Алтан гадас одонгоор шагнагдсан. Ажлаас халсан тушаалд намайг хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэсэн. Энэ нь намайг халаад нь өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийг авах гэсэн хардлага төрж байна. Би нас тогтсон өвгөн хүн, энэ хавар тэтгэвэртээ гарах байсан.  Иймд ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин нийт 176,397,921 төгрөгийг гаргуулж өгнө үү ..

Харин компани настай ажилтнаа хэд хэдэн удаагийн үйлдлээр эмэгтэй ажилтнуудад бэлгийн сэдлээр үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг бэлгийн дарамт учруулсан  болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул халсан гэжээ. Шалгалтынхан бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй ажилтнууд болон гэрч нартай тусгайлан уулзжээ.

“... Тийм зүйл болсон. Бэлгийн дарамттай холбоотой ёс суртахуунгүй үг, үйлдэл, удаа дараа гаргасан. Жишээлбэл, миний дүүгийн утасны дугаар хэд вэ, хуучин дугаараа барихаа больсон юм уу, ямар дугаартай болсон бэ, шинэ дугаараа өгчих гэсэн. Миний дугаараар яах гэсэн юм бэ гэхэд хот орох уу хамт оръё, Сүхбаатарын талбайгаар хөтлөлцөөд хамт алхъя, буудалд оръё гэх зүйлсийг хэлсэн. Хамгийн дарамттай зүйл нь би чамайг бавмаар байна гэж хэлсэн. Миний хувьд шууд айсан. Шоконд орсон. Удаа дараа хөхөнд хүрсэн, хөхнөөс базсан. Миний цээж, бэлхүүс хэсгээр маш олон удаа зөвшөөрөлгүй тэвэрсэн. “Хайртай шүү, хөөрхөн шүү, сайхан амьтан шүү, харахаар л аазгай хөдлөөд байна” гэх мэтээр хэлж хацар дээр үнссэн. Энэ бүхэн олон хоног орон гэрээсээ хол ажилладаг эмэгтэй хүний хувьд надад хүнд туссан ...”
 “... Н.Б-ын нүүр царай түнтийж улайсан, айсан сандарсан байсан. ...Араас нь тэвэрсэн, үнссэн, хоёр мөөмнөөс нь барьсан. Цонхоор харахад Н.Б-ын араас элдээд байсан. Надад шууд хэлж чадахгүй байсан. Хоолой нь зангираад тэгээд уйлсан. “Танай ээлжийн ... гуай намайг оролдоод байна. Өмнө нь намайг тэвэрсэн, үнссэн, хоёр хөхнөөс барьсан. Тоглоод байгаа юм болов уу гэж бодсон чинь сүүлдээ бүр сайхан амьтан шүү, нэг бавчих юмсан гэсэн. Одоо арай хэтэрлээ” гэж хэлээд уйлаад байсан ...
“... Тэр үед Ж.Б надад ... гуай өөрийг нь оролдсон талаар хэлсэн. Н.Б бас  ... гуай намайг оролдсон гэж хэлсэн. Ярьж байх үедээ уйлж байсан...

Харин намбагүй өвгөн шалгалтын хэсэгт ийн тайлбарлажээ.

“...  Энд нь хүрсэн, одоо тэр хацар дээр нь юм уу,  яахав гар хөл гээд бид  явж л байдаг шүү дээ. Бөгс хагасд нь бол харин хүрээгүй шүү. Хөхөнд 1-2 удаа хүрсэн байх. Сайхан амьтан шүү гэж хэлж байсан л байна даа. Нэг  л удаа хэлсэн байх ...”

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжэлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.188.96
Донтой бүдүүлэг өвгөн хохь нээ. Нэг тийм шалиг бүдүүлэг, өөрийгөө голохгүй заваан юмнууд их байна. Монгол эрчүүдэд. Ядаж л автобусанд ороход хүртэл араас бүсэлхийгээр тэвэрч ч байх шиг. Залуу хүүхэн, авгай байна уу голохгүй сэжгийн. Харцаараа, үгээрээ, үйлдэлээрээ шалиглана. Ийм хүмүүст арга хэмжээ авдаг нь зөв. Тэгээд охид хүүхнүүдийг элдвээр хэлнэ. Бузартай бүр
Төстэй мэдээ