alim.mn | 2024.11.21
“Номин”, “М-mart”, “Миний сүлжээ”, “Миний дэлгүүр”, “Сансар”-ын аймшигт зүүд болсон Д.Мөнх-Очир нарын ХЭРГЭЭС ...

Өмнө нь гурвантаа ял шийтгүүлж байсан Д.Мөнх-Очир нь  үргэлжилсэн үйлдлээр дангаараа

2023 оны 8 дугаар сард Номин супермаркетаас 1.500.380 төгрөгийн үнэ бүхий Joe poker нэртэй виски 4 шил, Trivers 750мл виски 1 шил, Willean peel нэртэй виски 1 шил, Balmore 700мл виски 2 шил, Brendi J.P 750мл виски 2 шил, Мерси нэртэй набор 250 гр 6 ширхэг, Мерси нэртэй набор 675 гр 6 ширхэг, Кока кола лаазтай 500гр 48 ширхэг, Bickfords нэртэй ундаа 16 ширхэг, Кока кола савтай 500гр 14 ширхэг, Рашаан 12 ширхэг, Ессентуки рашаан 5 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.500.380 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сард Миний хайпермаркетаас 58 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.078.472 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин хайпермаркетаас 355.799 төгрөгийн үнэ бухий 20 ширхэг “Мерси” шоколадыгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 355.799 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Их Монгол” төвд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркетаас 1.113.991 төгрөгийн үнэ бүхий 59 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.113.991 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин супермаркет” дэлгүүрээс “Мэрси” гэх нэртэй 32 ширхэг шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 992.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нисэхийн тойрогт үйл ажиллагаа явуулдаг Номин хайпермаркетаас 781.158 төгрөгийн үнэ бүхий 42 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 781.158 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоонд байрлах Номин бизнес клуб зүүн бүсийн салбараас 2.076.117 төгрөгийн үнэ бүхий 123 ширхэг Мерси хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.076.117 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүлд худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Миний супермаркет” сүлжээ дэлгүүрээс 606,000 төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг Kerasys шампунийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 606.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Асайт худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрийн салбараас 566.390 төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 566.390 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний Сүлжээ” дэлгүүрийн лангуун дээрээс Мерси Гроссе холимог улаан 400 граммтай 7 ширхэг, Алфен голд фундук 85 граммтай 34 ширхэг, Алфен голд сүүтэй 85 граммтай 23 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 431.085 хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй сүлжээ дэлгүүрээс 2 хайрцаг Merci нэртэй шоколадыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 516.960 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний супермаркетаас 306.710 төгрөгийн үнэ бүхий 58 ширхэг шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 306.710 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт
8-Зг тоотод үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрийн салбараас 324,650 төгрөгийн үнэ бүхий 54 ширхэг “Alpen gold” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 324.650 төгрөгийн
хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрээс 393.913 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 393.913 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг M-mart дэлгүүрээс 1.410.000 төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг “Merci” шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алаг тараг төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг супермаркетаас 75.400 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг “Alpen gold” шоколад, 138.860 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Jackdaniels нэртэй 1 литр 108.630 төгрөгийн үнэ бүхий Sheridans 1 литр тус тус эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 322.890 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнсалааны хуучин эцэст байрлах “Урьхан” супер маркетаас Мэрси шоколат 5 ширхэг, Алпен голд шоколат оритой 20 ширхэг, Аппен голд шоколат 42 ширхэг, оймс 1 багц, нийт 10 ширхэг, Dova брэндийн шампунь 1 ширхэг, Dova брэндийн ангижруулагч 1 ширхэг, Чеюүг амталсан мах 2 уут зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 518.400 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар худалдааны төвөөс Топипе 400 гр набор 57 ширхэг, Мерси 250 гр улаан набор 24 ширхэг, Мерси 250 гр цэнхэр набор 28 ширхэг, Мэрси 400 гр 6 ширхэг, эрэгтэй хүний дотуур хувцас 3 ширхэг, Коварын огурций 2 ширхэг, Харибо чихэр 1 ширхэг, улаан сагс 6 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.723.730 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар супермаркетаас 336.000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг шоколадыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 336.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороон ардын эрхийн автобусны буудлын хойд талд байрлах “CU” сүлжээ дэлгүүрийн кассын хажууталын менежерийн ширээн дээр байсан Г.М-ын эзэмшлийн ая фоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2.475.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парксайд хотхоны эмийн санд иргэн Ц.Б-ийн Самсунг загварын гар утас, харааны шил, цүнх, бөгж, зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 462.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар супемаркетаас 1.972.230 төгрөгийн үнэ бүхий 71 ширхэг шоколадыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.972.230 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй 6 ширхэг, нийт 798.000 төгрөгийн үнэ бүхий “Jack Danels” бичиглэлтэй виски буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 798.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Э.Энх-Өлзий, Б.Жавхпантөгс, О.Цолмонжавхаа нартай бүлэглэн

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагдэвсгэртбайрлах Ахиц-2 дэлгүүрээс 562.250 төгрөгийн эд зүйлсийг, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соронз дэлгүүрээс 557.150 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,
Э.Энх-Өлзийтэй бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо “Номин Холдинг” ХХК-ийн “Сидар” салбараас 90 ширхэг “Мерси” нэртэй шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.674.000 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Төгсөөтэй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрийн 1 давхарт байрлах Номин Хайпермаркет дэлгүүрээс 110 ширхэг Мерси шоколадыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар Хархорин зах дээрх хүнсний лангууны хүмүүст бага үнээр зарж борлуулан 2.046.000 төгрөгийн хохирол учруулсан,
Э.Энх-Өлзийтэй бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Их Монгол төвд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркетаас 1.431.748 төгрөгийн үнэ бүхий 52 ширхэг Мерси шоколадыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч  бага хэмжээнээс дээш буюу 1.431.748 төгрөгийн хохирол учруулсан
Э.Энх-Өлзий, О.Цолмонжавхаа нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний сүлжээ дэлгүүрээс, 42 ширхэг Alpen Gold Max Fun сүү, жимстэй 150 гр, 15 ширхэг Alpen Gold Max Fun карамель печень 150гр 1 литрийн Jack Daniels нэртэй виски зэрэг эд зүйлсийгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 507.440 төгрөгийн хохирол учруулсан,
Э.Энх-өлзийтэй бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний сүлжээ дэлгүүрийн 107 дугаар салбар дэлгүүрээс мерси нэртэй 400 граммын шоколад 9 ширхэг, мерси нэртэй 250 граммын шоколад 20 ширхэг, алфен голд нэртэй шоколад 20 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 705,890 төгрөгийн хохирол учруулсан,
Э.Энх-Өлзий, О.Цолмонжавхаа нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” нэртэй сүлжээ дэлгүүрээс 680.890 төгрөгийн үнэ бүхий “Merci grosse” нэртэй 19 ширхэг набор, “Jack Danniels” нэртэй 2 ширхэг виски, Alpen gold /max fun/ нэртэй 30 ширхэг шоколад, Alpen gold нэртэй 15 ширхэг шоколад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680.890 төгрөгийн хохирол учруулсан,
Э.Энх-Өлзийтэй бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Намъянжу гудамж 33 тоот хаягт байрлалтай “БСБ Хүнс” супермаркетаас хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 638.960 төгрөгийн хохирол учруулсан,
Э.Энх-Өлзийтэй бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” супермаркетаас 5 нэр төрлийн 74 ширхэг шоколад, 3 ширхэг хүнсний сагсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.642.640 төгрөгийн хохирол учруулсан,
Э.Энх-Өлзийтэй бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Carrefour худалдааны төвөөс 250 гр Мерси набор 65 ширхэг, 0.7 литрийн Жак даниелс виски 12 ширхэг, 2 ширхэг дэлгүүрийн чирдэг тэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Алтан жолоо трейд” ХХК-д 3.188.520 төгрөгийн хохирол учруулсан,
Э.Энх-Өлзийтэй бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Норжин худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Миний сүлжээ дэлгүүрийн салбараар үйлчлүүлэхдээ кофе, шоколад зэрэг барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.269.520 хохирол учруулж бусдад нийт 37.827.865 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт нэр бүхий 35 хохирогчид 37.827.865 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Д.Мөнх-Очир нь нийт 15 иргэний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч яван нийт 124,7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ