alim.mn | 2024.12.12
Хуралтай байхад нь 40 удаа залгаж залхаасан эхнэрээ хариад зодож гэмтээжээ

Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... компанид дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ажилтай, эрэгтэй Н овогт Б-гийн О нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот гэртээ эхнэр О.Э-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ийн мэдүүлжээ.

“... 2024 оны 03 дугаар сарын 16-ны 10 жилийн тэмцээн болох гээд техникийн зөвөлгөөний хуралд намайг дуудсан. Ингээд тухайн хуралд очиход эхнэр араас 40 гаруй удаа залгасан. Би утсаа аваад учраа хэлэх гэхээр дахиад хардах байх гэж бодоод болисон. Тэгэхэд элдвээр мэссеж бичсэн байсан. Гэртээ харихад эхнэр хэрүүл хийж эхэлсэн. Гэтэл 10 жилийн нэг эмэгтэй над руу залгасан. Би утсыг нь аваагүй. Тэр эмэгтэйгээс мэссеж ирэхээр нь хартал “эцэг, эхтэйгээ нийлж хүн доромжиллоо” гэсэн байсан. Би эхнэрээсээ юу болоод байгаа талаар асуухад тэр эмэгтэйн дугаарыг ээжид өгөхөд ээж шууд тэр эмэгтэйтэй ярьсан байсан. Түүнээс болоод тэр эмэгтэй надад уурлаж мэссеж бичсэн байсан. Би эхнэртээ гэнэт уурлаад “гэмгүй хүнийг яах гэж ээж рүү яриулаад байгаа юм бэ” гэж хэлээд хүүгийн сууж тоглодог машиныг авч шидэхэд эхнэрийн хөмсөг хэсэгт цохиод цус гарсан...”

Харин эхнэр нь ийн мэдүүлжээ.

“...Манай нөхөр 2023 оны 12-р сард 10 жилийн ангийн уулзалттай гэж яваад түүнээс хойш төгсөлтийнхөө нөхөр хүүхэдтэй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсан. Үүнийг нь  би 2024 оны 01-р сард мэдсэн. Ингээд бид хоёр байнга хэрүүл маргаантай байх болсон. Манай нөхрийн зан ааш хувирч хэрэлдэх болсон. Энэ байдлаасаа болж намайг алгадах, цохих, өшиглөх, үснээс зулгаах гэх мэтээр гар хүрч эхэлсэн. Би цагдаад хандаж байгаагүй. Намайг хамрын хагалгаанаас гарч ирсэн үед алгадаж мэс заслыг сэдрээж цус алдаж байсан. 2024 оны 03-р сарын 16-ны өдөр нөхөр дахин 10 жилийн ангийнхаа хүүхдүүдтэй уулзана, спорт өдөрлөг зохион байгуулна гэж хэлэхээр нь би утсаар “амьдралаа бодсонгүй, чи наргиан цэнгээн хөөж явмааргүй байна” гээд уурласан. Ингээд орой гэртээ нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаар ярьж муудалцсан. Энэ үед нөхөр том өрөөнд миний араас гараараа зүүн шанаа, чих хэсэгт 2-3 удаа маш хүчтэй алгадсан...”

Шүүх шүүгдэгчийг 600 мянган төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ