alim.mn | 2024.12.12
Малчдын амыг "Энержи ресурс" яаж барив
Ховдчууд Халзан Бүрэгтэй төслийг эсэргүүцэн тэмцсэний эцэст буулгаж авлаа. Тэмцэхгүй ард түмэн мөхдөг л гэдэг. Баянхонгор аймагт экс ерөнхийлөгч Н.Багабандийн охин Баярмаа очиж нутгийнхан "Багабанди гуайн охин савраа тат, мөнгө хэрэгтэй бол биднээс хонь ав, хонь өгье" гэж хашгиралдаж тэмцээд бөөн юм болсон. Аргаа барсан Багабандийн охин төслөө орхиж алдарт MCS-ийн хамаарал бүхий компани 40 сая доллароор авсан. Ингээд "Энержи ресурс"-ын Батцэнгэл Баянхонгорын Шинэжинстийн иргэдтэй хэд очиж уулзаад нам болгов. Гэтэл наймаалцаж сурсан улс малчин өрхүүдэд сар болгон цалин өгөөд нам болгосон гэх ховын яриа гарч байна.
Уг нь Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газарт орших домогт Сэгс цагаан богд уулын бүсэд “Эрдэнэ Монгол” компани алт олборлох гэж байгаад нутгийн иргэд, малчид их дургүйцсэн. “Баян хөндий”-н алтны ордыг эзэмшиж буй Канадын хөрөнгө оруулалттай компанийн Монголын талыг хариуцсан захирлаар Ерөнхийлөгч асан Б.Багабандийн охин Б.Баярмаа ажилладаг гээд орон нутгийн чанартай бөөн дажин болсон юмсан. Харин "Энержи" Батцэнгэл яаж амыг нь барьж тэмцлийг зогсоов?!
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ