127 км/цагийн хурдтай давхисан хятад иргэн замын цагдаад 100 мянган төгрөгийн хахууль өгөх гэжээ
БНХАУ-ын иргэн Юу Вэй нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.И-д өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж өөрийнх нь хурд хэтрүүлсэн зөрчлийг илрүүлэн шалгах явцад 100.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Замын цагдаа ийн мэдүүлжээ.
“...2024.05.16-ны өдөр 08:30 минутад хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж ажиллаж байхад утсанд зөрчил илэрсэн гэх сигнал өгөгдсөн. Утсаар уг сигналыг шалгаж харахад хурд хэтэрсэн гэсэн мэдээлэл ирсэнд нарийн харахад *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийг хэрэгслийг зогсоон шалгахаар очтол гурван хятад иргэн байсан ба нэг нь монгол хэл жаахан мэднэ гэсэн. Тэд хоорондоо яриад жолооч хятад нь машинаас Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэх, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч ирж шалгуулсан. Би хурдны хязгаарыг 50%-аас дээш хэтэрсэн 127км/ц байна гэдгийг нь камерт бичигдсэн дүрс зураг цаг хугацаа явсан хугацаа гээд бүгдийг нь харуулаад “таны зөрчил цагдаагийн газар дээр очиж жолоодох эрх хасагдаж шийдвэрлэгдэнэ, автомашинтайгаа цагдаагийн машиныг дагаад явна уу” гэж жолооч болон монгол хэл мэддэг гэх иргэнд үзүүлсэн. Цагдаагийн газрын зогсоолд автомашиныг байрлуулаад жолоочийг тэр монгол хэл бага зэрэг мэддэг гэх иргэнтэй дагуулан цагдаа зохицуулагч нарын өрөөнд зөрчлийн тэмдэглэлийн бланк хэвлээд монгол хэл мэддэг гэх хятад иргэнд “Google translate” апп-аар жолоодох эрхийг чинь зургаан сараар хасагдана гэж хятад хэлээр хөрвүүлж уншуулсан. Үүнийг уншаад тэр хоёр хоорондоо яриад байсан. Зөрчлийн утга, машин марк дугаарыг бичиж байхад жолооч хятад 20,000 төгрөгийн дэвсгэрт таван ширхгийг гаргаж миний ширээн дээр тавьсан. Тэгээд нь над руу эрүүгээ дээшээ өргөх байдлаар хэд хэд дохиод хоёр нүдээ ирмээд аниад байсан ...”
Шүүх хятад иргэнийг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэнд тооцож гурван сая төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш
6 хоногийн өмнө
66.181.178.27
Хятадууд нутагтаа дураараа дургиж чаддаггүй байж манайд ирээд эрх чөлөө эдлэх гээд байх юмаа
Төстэй мэдээ