Манайхны сүсэг бишрэл их сонин. Боловсролын сайд Л.Энх-Амгалан, АПУ-гийн Батсайхан тэргүүтэй манай баячууд 1500 хоног даяан хийгээд уулнаас бууж ирсэн лам Зава Дамдинд олны нүдэн дээр сайн дураараа алгадуулж зодуулсан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 6,8 тэрбум төгрөгөөр сүм дацан барьж, хэмжээлшгүй их буян үйлдсэн. Б.Чойжилсүрэн гишүүн түм бус насалж, хойд төрөлдөө диваажинд залрах нь тодорхой болсон байх аа. Баян хүн байцайгаа иднэ үү, байшин сүм барина уу хамаагүй болохоор ясли цэцэрлэггүй хүүхдүүдийн ядуу аав ээж энэ баян эрд атаархаад л суухаас.
Анх Ковидын хүнд үед Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхны хөшөө барих гэж байгаа яриа гарч иргэд ихээр эсэргүүцсэн. Тухайн үед гишүүн байсан Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг гарьд, Б.Чойжилсүрэн нарын гишүүд санаачилсан гэх шүүмжлүүлж байв.
Харин УИХ-ын гишүүн, Хурд группийн эзэн Б.Чойжилсүрэн, “Би “Богд Зонхов” бурхны барилгыг биш Гандангийн хашаанд өөрийн 6,8 тэрбум төгрөгөөр “Дүйнхорын дацан” барьж байгаа” гэсэн билээ. Баян хүн хэлсэн амандаа хүрч түүний хувийн хөрөнгөөр дахин босгосон “Дүйнхор дацан” буюу Дэчэн Галаба Шар ордон Төв Гандантэгчэнлин хийдийн хашаанд энэ сарын 2021 оны 12 сарын 08-ны өдөр ашиглалтад оруулсан байдаг.
Одоо ч гэсэн Баян Чойжоо Эрчим хүч, цахилгааны үнийг нэмэх нь зөв гэж иргэдэд итгүүлэхээр 8 тэрбум төгрөг төлөвлөсөн байх юм даа.