alim.mn | 2024.12.12
Төвийн бүс буюу Дарханы гишүүд дайтаж байна
Төвийн бүс буюу Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас МАН-аас нэр дэвшигчид түлхүү сонгогдсон. Гонгорын Дамдинням, Сангийн сайд Б.Жавлан нар өмнөх парламентад эвтэй дөрвөн амьтан, ижил хоёр шувуу шиг ажилласан. Сүүлийн үед Дарханаас сонгогдсон 70-80-аад оны залуус хэрүүлтэй зодоонтой байна. Ж.Энхбаяр УИХ-д орж ирж, ХХААХҮ-ийн сайд болсноос эхтэй. "Жижиг" Энхбаяр Дархан-Уул руу яамыг нүүлгэнэ гэж мундагдсанаас ихтэй. Энэ маргаан Сангийн сайд Б.Жавхлан ХХААХҮ-ийн газрын даргыг гөлөг, төлгөөр нь дуудан хөөснөөс олон нийтэд ил болсон. Өчигдөр Гонгорын Дамдинням гишүүн "За өнөөдрөөс ХИАМ их эрчтэй тараагдсан сураг байсан...
Энэ залууг Амарсанаа гэдэг.
Ж.Энхбаяр сайдын эхнэрийн талын хамаатан. Сонгуулийнх нь менежер.
Саяхан яамных нь ажилтан болсон болтой уулзалтуудад цуг орж явж харагдсан.
Сошиалд "ТРОЛЛ АРМИ" ажиллуулж, "ХИАМ" тараах ажил эрхэлдэг.
- Aimar Socual News
- Шуурхай мэдээ
- Aimar News
Зэрэг пэйжүүдээр хүн гүтгэх, дарамтлах ажлаа хийдэг. Мөн бусад сайт, пэйжүүдийг хөлслөх ажил их сайн хийнэ.
Намайг дарамталж гүтгэлээ гээд Хүргэн ахын чинь "Ашиг сонирхлын зөрчил", Төрийн яам нүүлгэх нэрээр замхруулах гэж байгаа төрийн өвчнүүдийн асуудал зогсохгүй. Ходоодоо л мэдээрэй дээ!!!" гэлээ. 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ