alim.mn | 2024.12.17
Т.Доржханд "Эрчим хүчний реформын хорооны ажлыг 10 тэрбумаар сурталчилна" гэсэн бичгийг Сангийн яаманд явуулаад 8 тэрбум болгуулжээ

ХҮН нам гэж хөөрхөн нам анх байгуулагдсан. Үүсгэн байгуулсан улстөрчид нь “жийгдэж”, үндсэндээ Тогмидын Доржхандын нам болов. Энэ цагаас УИХ-ыд төлөөлөлтэй ч улс даяараа нэр хүнд нь уруудсаар ямартаа ХҮН гэдгийг НҮХ нам гэлцэх болов.

Шадар сайд Т.Доржханд “Дамбийжаагийн Тоодгор” гэдэг шиг эрх баригч намын дагуул угжны хүүхэлдэй болгов гэж шүүмжилж байна. Т.Доржханд тухайн үеийн МАН-ын хүчтэй лидер асан Дэд бүтцийн дэд сайд Умбаа /У.Уламбаяр/ агсны хүргэн. Монголын толгой баяныд хүргэн орохдоо нялх биетэй эхнэрээ барин удаа амьдралаа зохиосон гэж бичигдсэн. Тэрчлэн “Синди” тураах төвийн эзэн Цэнд-Аюушийн төрсөн дүү гэх.

Уг нь боловсролоор хэнд ч гологдохгүй ч сүүлийн үед сайн нэрээ алдаж, нэр хүнд нь уруудсаар. Анх 2020 онд УИХ-ын гишүүн, 2024 онд Шадар сайд болсноосоо хойш “хүнээ байжээ”. Юмхан дээрээс мөнгө унагачих гээд гэж иргэд ярьж байна. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний анх шүгэл үлээсэн Эрчим хүчний реформын сурталчилгааны 8 тэрбумыг 10 болгох саналтай оруулсан эзэн нь Т.Доржханд гэнэ. Энэ тухай УИХ-д буй ганц сөрөг хүчин гэж болох Баттөмөрийн Энхбаяр гишүүн “БАРИМТ: Т.Доржханд "Эрчим хүчний реформын хорооны ажлыг 10 тэрбумаар сурталчилна" гэсэн бичгийг Сангийн яаманд явуулаад 8 тэрбум болгуулжээ” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ