Найр наадамд дуртай Б.Ариун-Эрдэнэ Алтаргана наадамд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

Булган аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ хэмээх "Женко" стилийн нөхөр бий. Найр наадамд дуртай, байн байн наадам зохион байгуулдаг гэх. Булган аймагт 2024 оны 7 дугаар сард “Алтаргана” наадам зохион байгуулсан. Нутгийн иргэд аймаг байгуулагдсаны 80 жилээс ч өндөр төсөвтэй энэ үйл ажиллагаанаас Булганд “наалдаж үлдсэн юм юу ч үгүй” гэдгийг ярьцгааж байна. Тус наадмыг зохион байгуулахад орон нутгийн төсөв, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний зардлаас 2.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Зардлын задаргааг харвал төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэхээр зардлууд багагүй.
Тухайлбал,
1.Бай шагналын авто машин авахдаа Төрийн худалдан авалтын тухай хуулийг зөрчин 177 сая төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн
2.Нээлт хаалт, урлаг соёлын арга хэмжээнд давхцуулан гэрээ байгуулж 1 тэрбум гаруй төгрөг зарцуулсан
3.Хүлээн авалт хийсэн зардал нь 315 сая төгрөг
4.Гурван хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулсан зардал 125 сая төгрөг. Ингэхдээ өөрийн хамаарал бүхий нийтийн албан тушаалтан болох Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга асан Г.Алтанцэцэг, өөрийн туслахаар ажиллаж байсан Ж.Халиунаа нартай гэрээ байгуулан санхүүжилт олгосон байна.
Мөн асар майхан худалдан авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр дүнтэй худалдан авалт хийж 96 сая төгрөг зарцуулсан, Булган сумын Соёлын ордонд 16 сая төгрөгөөр сандал авсан гэж тусгасан боловч хүлээлгэж өгөөгүй, мөн дахин 44 сая төгрөгөөр үзэгчдийн сандал нэрээр гаргасан. Тэрчлэн бусад зардал нэртэй тодорхойгүй 20 сая, дахин 24 сая төгрөг гаргасан, байршлын план зураг буюу 1 хуудас цаасыг 10 сая төгрөгөөр гаргасан зэрэг нь хэтийдсэн өндөр үнэтэй байна.
Энд дурдагдсанаас гадна мөнгө угаасан гэж хэлж болохуйц тодорхойгүй мөнгөн дүнтэй төсөв олон байгааг Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуулийг зөрчин албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа тул тухайн захирамжийг гаргаж байсан аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцон, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр санхүүгийн шалгалт оруулж, АТГ-д өгчээ.
Албан тушаалдаа хоргодсон Б.Ариун-Эрдэнэ одоогийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг унагаахаар ажиллаж эхэлсэн гэх.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ