
Дуучин Б.Амархүү, мисс О.Ариунзул хоёр салсан юм уу? гэж хэрэгт дуртай хүмүүс сураглах болов. Тэд Монголын хамгийн сайхан хос гэгдэн олны харцыг булааж хайрыг татаж явсан сайхан хос. Тус бүрийн цахим хуудсаараа нэгийнхээ зургийг оруулж, баяр ёслолыг европ заншлаар тэмдэглэдэг сайхан хос. Харин сүүлийн үед олны өмнө хамт харагдсангүй. Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр жил гаруй хоригдож, энэ хугацаанд мисс О.Ариунзул ард талд нь бат зогссон.
Харин Б.Амархүү суллагдсаных нь дараа О.Ариунзул Герман, Франц, Итали, Англи зэрэг европын улс орнуудаар загвар өмсөж, суурин амьдрах болсон. Гэхдээ шинэ жил, наадмын үеэр эх орондоо ирдэг, гэр бүлээрээ амардаг байлаа. Сүүлийн үед мисс бүсгүй ирэх нь цөөрч, дуучин Б.Амархүү гунигтай ч гэмээр пост оруулах болов.
Чамайг ойлгох нэгэн гараад л ирнэ
Чамайг таниагүй нэгнээс болж гутрах хэрэггүй
Чиний цаг ирэх л болно. Чин сэтгэлээсээ инээмсэглэх цаг нь заавал ирнэ ээ.
