
Нийслэлийн прокурорын газраас олон нийтийн сэтгэл зүйг цочирдуулсан хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн талаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад 2024 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 05:00 цагийн орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Ц.Д нь 16 хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон.
Ц.Д нь 16 хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон.
Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн. Мөн Т.З-ыг хөнөөсний дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн цахим хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авчээ.
Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон.
Мөрдөх байгууллага:
- Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт,
- Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны арвандүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан.
Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Шүүхээс уг хэргийг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн.
Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг гэв.