alim.mn | 2026.01.24
Ж.Энхбаяр Хотын дарга болох уу?
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна гэсэн мэдээ эрчтэй, бас гэрлийн хурдаар түгэв. Тэргүүн Шадар сайдын байдал, биеийн хэлэмж Хотын даргаас илүү харагдлаа.
 Хүмүүс УИХ-ын гишүүнээ орхиод Д.Сумъябазар, УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайдын давхар дээлтэй албаа хаяад Х.Нямбаатар энд ирснийг хүмүүс мэднэ. Тэгэхээр нийслэлд УИХ-ын гишүүн, сайдын суудлаас унацтай томоо бяслаг, их бялуу байгаад байна. Сумка, Нямбаа хоёрын мөрөөр Ж.Энхбаяр ороод ирж магадгүй л юм. 
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалай байж, өмнө хойно нь орон бөндөгөнөн Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 16 мега төслийн явц, бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл өгөв.
Харин Хотын мээр Х.Нямбаатар үзэгдсэнгүй. Оюук, Д.Амарбаясгалан хоёрын төрийн тэргүүн Хүүк ахдаа хиар цохиулж, гарынх нь хүмүүс шил дараалан ажил албаа өгч төрийн өндөр албан тушаалаас буусаар байгаа. Оюукаас үлдсэн "сүүлчийн ганц могикан" нь Хотын дарга Х.Нямбаатар. Зөрсөн хүнтэй маргалдаж, 10 хүнтэй зэрэг хэрэлдэхийн хажуугаар явсан нохой руу чулуу шидэх их омогтой явсан Х.Нямбаатарын чих зөөлөрч, омог дарагдсан нь илт. 
Ж.Энхбаяр бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эртний анд, Мэргэжлийн хяналтыг хамт байгуулсан. ХХААХҮЯ, Батлан хамгаалах яаманд сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд хийгээд Тэргүүн Шадар сайдаар ажиллаж яваа. Ерөнхий сайд болох санаатай байсан ч Г.Занданшатарт алдаж, УИХ-ын дарга, МАН-ын дарга болох их хүсэл тээсэн ч Н.Учралд "унав".
Одоо Хотын дарга юм уу, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх санаатай гэж яригдсаар удлаа. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ