Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Бохирдсон” хуулийнхнаасаа салах нь авлига, хулгайтай хийх тэмцлийн нэг хэсэг" хэмээн хэлж, олны сэтгэлийн үзүүрт гэрэл харагдуулав. Сүүлийн үед гарч буй дуулиантай хэргүүдийн шүүхийн шийдвэр олны шүүмжлэлд өртөж, хуулийнханд эргэлзэх сэтгэл төрүүлээд буй. Хөрөнгөжсөн хурандаа нар, хонгилын шүүгч, лифтний шүүгч зэргээр ярьж бичих болов.
Дархан-Уул аймгийн иргэн Баяраа шүгэл үлээжээ. Тэрбээр "Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, ИТХ ын дарга асан С.Насанбат д холбогдох 220200540 дугаартай Авлига албан тушаалын гэмт хэргийг АТГ т ДӨРВӨН жил мөрдөн шалгаж нуун дарагдуулж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, НПГ-ын Ерөнхий прокурор П Ц.Ариунболд нар С.Насанбат д холбогдох 220200540-р тай хэргийг хааж ЯЛ завшуулж шийдвэрлэсэн НПГ-ын луйврын тогтоолуудыг ДӨРӨВ дахь удаагаа хүчингүй болгож мөрдөн байцаалтанд буцаасан байна.
Авлигач С.Насанбат ЯЛ авах нь тодорхой болжээ" гэлээ.
