"Эрдэнэт үйлдвэр”-т үе үе осол гарч, цаашлаад хүний амь хохирсон нь тендерийн хулгай, хуучин техникийн шахаатай холбоотой. Эртнээсээ эртний шахаа алдартай даа, брэндийн цагаас эхлээд бэлгэвч хүртэл шахдаг гэж бичигдсээр ирсэн нь нууц биш. Шахааны бараа нь багтахгүй болохоороо агуулах нь үе үе шатчихдаг гэж хардагддаг.
"Эрдэнэт үйлдвэр"-т оны эхэнд онц ноцтой осол гарч, ил уурхайн нурангид 40 нас шүргэж явсан геологич залуу дарагдан харамсалтайгаар амиа алдсан. Эхэндээ удирдлагууд нь сурсан зангаараа ослыг нуун дарсан. Гэвч булавч бултайдаг хорвоо. Ил болсны дараа 7000 мянган ажилчинтай, нэг хүнээс 5000 төгрөгийн хандив цуглуулж, буяны ажил зохион байгууллаа хэмээн "гайхуулж" байгаа юм шиг мэдээ цацсан. Хүний амийг хэджэн төгрөг нөхөх биш дээ...
"Эрдэнэт үйлдвэр"-т ажилд орно гэдэг "тэнгэрийн умдаг атгахтай адил", тендерт шалгарч, шахаа хийнэ гэдэг хэр баргийн хүн дур зоргоороо хийдэг ажил биш. Энд тендер наймаалцаж, хуучин техник шахдаг улс төр, бизнесийн том бүлэглэл байдаг гэх.
Элэгдэж хуучирсан, ус тос нь гоожсон гинжит булдозерийг 6.3 шахам тэрбум төгрөгөөр худалдаад авсан тухай яригддаг. “Эрдэнэт” үйлдвэр 2025 онд гинжит булдозер, хүнд машин механизмын чирэгч авах тендер зарлажээ. Нэр бүхий 5-6 компани тендерт материалаа өгч оролцсон байгаа юм. Түүнээс MINES UP /Майнс Ап ХХК/ компани 6 тэрбум 299 сая төгрөгийн үнийн санал өгч тендерт ялсан байгаа юм. Гол нь тэр үнэдээ дүйцэх, тендерийн шалгуур, чанар стандартыг хангасан гинжит булдозерийг л нийлүүлэх учиртай. Тендерийн баримт бичигт 2024-2025 онд үйлдвэрлэгдсэн, цоо шинэ булдозер нийлүүлнэ гэж заасан байтал MINES UP / Майнс Ап ХХК/ 2023 онд үйлдвэрээс гарсан, уулын ажилд элэгдэж холцорсон, тос нь гоожиж, зэвэнд идэгдсэн гинжит булдозерийг “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлсэн байгаа юм.
MINES UP /Майнс Ап ХХК/ -ийн угшлыг хөөж үзвэл Моннис группийн охин компани юм байна.
