НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хахуульд авсан гэх бренд хувцасны ЖАГСААЛТ…
НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хахуульд авсан гэх бренд хувцасны ЖАГСААЛТ …
Манай дарга нарын загварлаг брендлэг нь гадаадын гангачуудаас дутахгүй аж. Одоогоос гурван жилийн өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг хуулийнхан баривчилж тухайн үедээ шуугиан болж байлаа. Түүнийг Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан компанийн захирал эмэгтэй Д.Э-гээс бренд хувцасаар хахууль авсан гэж буруутгасан. Загварлаг дарга доорхи бренд хувцаснуудыг авсан гэнэ. Үүнд :
-“Люлюлюмон” бэндийн хар өнгийн өмд 1 ширхэг,
-“Левайс” брэндийн жинсэн өмд 1 ширхэг,
– “Бурберри” брэндийн бүстэй шаргал цув 1 ширхэг,
– “Бурберри” брэндийн цув 1 ширхэг,
-“Пума” брэндийн хар өнгийн өмд 1 ширхэг,
-Эхнэр Б.Рэгзэдмаагаар “Найк” брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг,
-“Ээш” брэндийн пүүз 1 ширхэг,
-“Пума” брэндийн ретуз 1 ширхэг,
-“Зара” брэндийн өмд 1 ширхэг, –
-“Люлюлимон” брэндийн хар өнгийн цамц 1 ширхэг,
-“Люлюлимон” брэндийн ретуз 1 ширхэг,
-“Майкль корс” брэндийн пальто 1 ширхэг,
-“Кос” брэнлийн бүстэй цэнхэр өнгийн урт цамц 1 ширхэг,
-“Кос” брэндийн эрэгтэй пиджак 1 ширхэг,
– “Кос” брэндийн платье 1 ширхэг,
-“Юникло” брэндийн саарал өмд 1 ширхэгийг,
– “Масима Дути” брэндийн пиджак 1 ширхэг,
– “Масима Дути” брэндийн хос костьюм 1 ширхэг,
– “Масима дути” брэндийн савхин куртик 1 ширхэг,
-“Гуччи” брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг
-“Поло” брэндийн хар өнгийн хослол 1 ширхэг,
– “Поло” брэндийн куртик 1 ширхэг,
-“Поло” брэндийн эрэгтэй хар хослол 1 ширхэг,
-“Поло” брэндийн куртик 1 ширхэг,
-“Келвин клайн” өмд, цамц 1 ширхэг,
-“Адидас” пүүз 1 ширхэг,
-“Тимберланд” брэндийн ажлын гутал 1 ширхэг,
-“Секечерс” брэндийн пүүз 2 ширхэг,
-“Эм Энд Эс” брэндийн куртик 1 ширхэг,
-“Эм Энд Эс” брэндийн цув 1 ширхэг
Ж.Ганзориг хахуулийн хэргээр баривчлагдан нийт 29 хоног цагдан хоригдсон. Түүний хэрэг дөрвөн жил гаруй дуншаад саяхан шүүхээр хэлэлцэгдэж улмаар цагаадсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
