Р.Анхням: Уурласан бүхэн дайсан биш л дээ. Хамгийн гол нь юу ярьж юу хийдэг нь чухал
Дуучин Хумбагарын Батмэнд орон нутгаар аялан тоглож, одоо нийслэлд тоглолтоо хийх гээд амьсгаа дээгүүр явна. Сүхбаатар аймагт очоод үзэгчдээ чамлаж, лайв хийсэн нь хүмүүсийг өдөөн хатгаж, сошиалд хэдэн өдрийн ярианы сэдэв болсон. Монгол ахуй, ёс заншил, уламжлалаа нэгдүгээрт тавьдаг дуучин Хумбагарын Батмэнд дэмжигч олонтой, хажуугаар нь үзэн ядагсад ч цөөнгүй.
Жүжигчин Р.Анхням “Ээжийнд энэ хоёр ном байхаар нь уншиж эхлүүлсэн юм. Би Монгол ахуй соёлын талаар үзэж харах дуртай хүн. Уншихад хэрэгтэй мэдээллүүд их байсан. Сүүлд мэдсэн чинь бичиж эмхтгэсэн хүн нь фэйсбүүк нээхээр л хүн загнаад байгаа Хумбагарын Батмэнд гэж дуучин ах байсан. Уурласан бүхэн дайсан биш л дээ. Хамгийн гол нь юу ярьж юу хийдэг нь чухал. Би очиж үзнээ. Тэгэхгүй бол ах загнана. 5-р сарын 10-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 18-н цагаас “Заяа дүүрэн Монгол” гэж тоглолт болох юм байна.
-Батмэнд ахаа. Нөхөр минь. Би очиж үзнэ шүү. Олигтойхон юм ярина шүү хө" Батмэнд хоолойгоор унших/” гэжээ.
Орчин үеийн жүжигчдээс нүүр амандаа мэс хүргээгүй, “ориг” жүжигчин Р.Анхням байх. МУГТ дасгалжуулагчтай гэрлээд нам гүмхэн амьдарч яваа Р.Анхням хааяа хатан голдуу Монгол бүсгүйн дүр бүтээсэн шигээ тааваараа амьдарч байна. Уг нь Хятад, Өвөрмонголд хамгийн их танигдсан Монгол жүжигчин эмэгтэй алдарт “Чонон сүлд” киноны гол дүрд өвөрмонгол, хятад жүжигчин бүсгүйчүүдээс илүү өнгө шилэгдэн тоглосон сайн жүжигчин билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
