ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав.
• Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үр дүн, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр гаргасан Засгийн газрын 2026 оны 134 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах.
• Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн цахимд шилжүүлсэн, бизнесийн орчныг дэмжихтэй холбогдуулан гаргасан 2026 оны 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, тайлагнаж, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах.
• Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн болон их хэмжээний бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах.
• Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйл ажиллагааны процессын зураглал боловсруулж, үйлчилгээний үе шат, дарааллыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллах.
• Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
