alim.mn | 2024.10.19
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын их нөөцөөс 15-хан сая төгрөгийн маягт хүчингүй болжээ

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь “төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдврийн газар” гэдэг статустай. Үүнээс хамгийн түрүүнд шахаа хийж болох газар гэдэг ойлголт дарга нарт төрдөг. Шахаа ч хийдэг. Тус буудлын нөөцөөс  15 сая илүү төгрөгийн маягт хүчингүй болж актлахаас өөр аргагүй болжээ.  Нөөцөөс гэсэн нь анхаарал татаж байна. Их хэмжээгээр хурааж хуримтлуулсныг нөөц гэдэг. Тэгвэл энэ буудалд маягтын маш их нөөц байгаа нь тодорхой байна. Тэрхүү нөөцөөс ердөө 15-хан сая төгрөгийн маягт л актлагдаж байгаа гэхээр цаана нь ахиад хичнээн сая төгрөгийх үлдсэн бол ... Гаднаас нь харахад уул овоо шиг их байгаа бололтой. Энэ их нөөцийг 2013 оны үед нисэх буудлыг удирдаж байсан дарга нар бүрдүүлсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ