alim.mn | 2024.12.23
THE GUARDIAN: Ковид-19 монголчуудад хүнд цохилт болж, эх орон, гэрээс нь хүмүүсийг таслав

Засгийн газраас гадаадад гацсан нүүлгэн шилжүүлэх нислэгийн эрэлт одоо нийлүүлэлтээс хол давсан байна. Будапештэд сурч байгаа оюутан Пүүжээ эх орондоо очиж чадахгүй,  нийслэл Улаанбаатарт очих өдрөө хоног тоолон хүлээдэг болжээ. Гэхдээ 3-р сарын дундуур Монгол Улс хил хязгаараа бүрэн, хааж тэр байтугай өөрийн иргэдээ эх орондоо оруулахгүй “битүүмжилсэн” бөгөөд одоо болтол хилээ нээгээгүй.  26 настай Пүүжээ бол Европт гарч, гацсан мянга мянган монголчуудын нэг юм.

Ковид-19 нь дэлхийн сая сая аяллын төлөвлөгөөг сүйрүүлж, амралтаа сүйтгэж, холын зайн харилцааг туршиж байна. Гэхдээ энэ нь эх орондоо буцах боломжгүй хэвээр байгаа олон хүмүүсийн бэрхшээлтэй харьцуулахад юу ч биш санагдана. Хятад оюутнууд, монгол жуулчид, Газаас ирсэн палестинчууд болон бусад хүмүүс бүгд гэр рүүгээ буцаж чадахгүй байгаа нь ойр дотныхон гэр бүлээсээ салах, эдийн засгийн хүндрэл учирч, ирээдүй нь бүрхэг тодорхойгүй байна.

 Тэр тусмаа Монголчууд бол хамгийн хүнд цохилт болсон, хатуу бэрхшээлтэй тулсан хүмүүс. Гэртээ харин цорын ганц арга зам нь засгийн газрын нүүлгэн шилжүүлэлтийн нислэгээр явагддаг боловч эдгээр нь зөвхөн сард нэг удаа Франкфурт, Истанбулаас нисдэг. Тасалбарууд хэт үнэтэй тул зорчигчид худалдаж авахад хэцүү. Түүнэс гадна очоод засгийн газрын хорио цээрийн газарт 21 хоногийн заавал байх ёстой. Тэр мөнгө мөн үнэтэй. Мөнгөтэй хүмүүсийн хувьд ч энэ асуудал болж байна.  Гэсэн ч эрэлт нийлүүлэлтээс давжээ. Олон мянган хүн онгоцоор нисэхээр өргөдөл гаргасан ч олонхид нь татгалзсан. Харин засгийн газартай холбогдсон, том дарга танил талтай хүмүүст давуу эрх олгох тухай цуу яриа гарч байна. Энэ цуу ярианы талаар тодруулахаар хүсэлт гаргасан ч Монголын Гадаад хэргийн яам тайлбар, хариу өгөөгүй.

"Европ дахь 2500 монгол хүн сард хоёрхон удаа нисэх онгоцыг харжж, хичнээн хугацаа алдаж, хэр удаан хүлээх болсныг төсөөлөөд үз дээ" гэж Унгарын Пес хотод суугаа Монголын Оюунаа Лувсан хэллээ. Европт гацсан монголчуудад зориулж Facebook групп байгуулжээ. Ихэнхи нь мөнгөгүй болсон оюутнууд, зарим нь богино хугацаанд жуулчлахаар ирээд, 3-р сард буцах нислэг цуцлагдсанаас хойш хэдэн сараар гэртээ харьж чадахгүй, визээ сунгасан жуулчид байсан.

"Би хүүхдүүдтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг бөгөөд видео дуудлага хийх замаар бие биенээ харж байдаг" гэж хэлээд, эх орондоо буцаж боломж, ирээдүйгээ алдахгүйн тулд нэрээ нууцлахыг хүссэн эмэгтэй хэлэв.

Нүүлгэн шилжүүлэлтийн нислэг дээр суудал авах магадлал маш бага тул Европт гацсан зарим монголчууд илүү бүтээлч хувилбаруудыг туршиж байна. Унгар дахь  бүлэг монголчууд онгоц захиалахаар шалгасан боловч Монголын эрх баригчид түүнийг газардахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Хамгийн сүүлийн төлөвлөгөөнд Оросын нутаг дэвсгэрээр хэдэн өдөр аялж, Монгол Улсын хилийн ойролцоо аялж, нэвтрэх гэж байна.

Пүүжээ эх орондоо очихыг ихэд хүсч байгаагаа хэлсэн. Тэрээр Будапешт хотод хагас цагаар зөөгчөөр ажиллахаа больсон. Учир нь  Ази төрхөөсөө болж ад үзэгдэн, метронд нэгэн унгар эмэгтэй түүнийг шүхэрээр зодож, коронавирус тараасан гэж буруутгажээ. Пүүжээ “Миний их сургуулийн тэтгэлэг дууссан, энд ажил олоход хэцүү, визний хугацаа нь дуусч, амьдрах газар надад байхгүй. Би зүгээр л гэртээ харимаар байна” гэж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
RagegeowS
2 жилийн өмнө
46.161.11.4
Viagra Preise In Deutschland https://bestadalafil.com/ - cialis pills Ipxira Zsyexn Viagra Kamagra Bestellen <a href="https://bestadalafil.com/">Cialis</a> Gmrimd A mutation in factor V gene b. https://bestadalafil.com/ - cheapest place to buy cialis Le Viagra Est Il Rembourse En France Qqhklo
brestedab
2 жилийн өмнө
37.139.53.20
P2269 An Unusual Case of Chilaiditi Syndrome and Recurrent Colonic Ileus in a Patient with Polymyositis <a href=http://buylasixon.com/>hctz vs lasix</a> Best Online Pharmacy to Buy Tamoxifen
Төстэй мэдээ