
Дэлхийн талыг байгуулсан Эзэнт гүрэн Их Монгол Улсыг байгуулсан ч сүүлийн 100 гаруйхан жилээр түүхээ хэмждэг. Зөвлөлт Оросын нөлөө ч их орсон биз. Тиймээс түүхэн кино Монголд ховорхон. 1980-аад онд Бага хаадын үеийн эцсийн түүхийг харуулсан "Мандхай цэцэн хатан", 1990-ээд онд эзэн Чингис хааны тухай "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино гарсан билээ. Тухайн үед хаанд өнгө шилэгдэж хатан болж очдог байсан нь тодорхой. Хүн бүхэн түүхэн кинонд тэр тусмаа охид эмэгтэйчүүд хатны дүрд тоглохыг хүсдэг. Орчин үед хийгдсэн кинонд хатны дүрд ч өнгө шилэгдэн тоглодог биз ээ. Олон жүжигчин охид бүсгүйчүүдээс шалгарч жүжигчин Ц.Мөнхгэрэл "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Есүй, Есүгэн хатны дүрд, "Мандухай цэцэн хатан" кинонд Н.Отгонтогос Алтжин хатны дүрийг бүтээсэн билээ.