alim.mn | 2026.06.26
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ

-Та ардчилсан үзэлтэй юу? Та аль нэг намын гишүүн үү? Ардчилсан намынхан их хурлаараа таны тугийг өөрчилсөн гэж сонссон. Энэ үнэн юм уу?

-Өвөө Жамцыг минь хилс хэргээр буудан хороосон. Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав элэнц ах нар маань хэлмэгдэж хохирсон болохоор МАН-д талтай хүн биш. Би аль ч намын гишүүн биш л дээ. АН-хан өнгөрсөн жилийн намар болсон их хурлаараа тугийн канон, кодыг мэргэжлийн бус хүмүүс өөрчилсөн гэж дуулсан. Намынхан надад албан ёсоор дуулгаагүй. Энэ тухай хэдэн сарын дараа сонсоод  АН-д албан ёсоор хоёр удаа тодруулга, санал хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу аваагүй байна. Энэ асуудал нь зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг хөндөж байгаа хэрэг.

-Энэ ярилцлагын төгсгөлд асуухад, Ардчилсан намын өнөөдөр ашиглаж буй туганд тэнгэр шүтлэгийн бэлгэдэл тодорхой хэмжээгээр шингэсэн гэж ойлгож болох уу? Та өөрөө тэнгэр шүтлэгтэй хүн үү?

-Миний хувийн шүтлэг бишрэлээс илүү чухал зүйл бол Монголын ард түмний нэн эртнээс бүтээн туурвиж, үеэс үед тасралтгүй өвлүүлэн ирсэн өв уламжлал, соёлын ой санамж, оюун санааны үнэт зүйлс юм. Бүтээлээ урлахдаа аливаа шашин шүтлэг, үзэл санааг тулгахыг зорьдоггүй.

Би Монгол дизайнер. Тиймээс бүтээлдээ монголчуудын олон мянган жилийн түүхэн уламжлал, ертөнцийг үзэх үзэл, монгол сэтгэлгээ, соёлын ой санамж, бэлгэдлийн гүн ухаан, үндэсний ондоошлыг орчин үеийн визуал хэлээр илэрхийлэхийг эрхэмлэдэг. Энэ агуулгаараа 1991 онд АИХ-аас зарласан төрийн далбааны уралдаанд зориулан бүтээсэн, “Тусгаар монголын туг” нь /Ардчилсан намын ашиглаж байгаа/ Монгол соёлын хөрсөнд  бүрэлдсэн, нүүдэлчдийн соёл иргэншлийн уламжлал, түүхэн ой санамжийг өөртөө шингээсэн визуал бэлгэдлийн бүтээл гэж ойлгож болно.

Маш сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжил хүсье.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ