alim.mn | 2024.12.22
Ц.Элбэгдорж Өмнөд Монгол цахим ярилцлагад оролцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Өмнөд Монгол” цахим ярилцлагад оролцож, БНХАУ-ын Өвөр Монголд өрнөөд байгаа монгол хэл, бичгийн сургалтын талаарх байр сууриа илэрхийллээ. “Өвөр Монголд өрнөж байгаа монгол хэл, бичгийн талаарх миний мэдэгдэл бол монгол хүний хувьд хийж байгаа мэдэгдэл. Өвөрмонголчууд бол бидний тасархай. Биднийг соёл ахуй, хэл бичиг, оюун санаа нэгтгэж байна. Аав хүний хувьд монгол хүүхэд хэл, бичгээ сурч чадахгүй байгаад харамссан. Монгол хэл, бичгээ сурахгүй бол цаашид монгол байж чадахгүй. Монгол хүнийг хэл соёлоор нь хааж, боож устгах гэсэн бурангуй бодлого. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч ийм байр суурьтай байсан. 2011 онд Монгол улс Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн босгосны 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ ойн үеэр УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ дэлхий нийтээр байгаа монголчуудад хандан Монголдоо ирээч гэж уриалсан” хэмээн хэллээ.

Ц.Элбэгдорж нь энэхүү “Өмнөд Монгол”цахим ярилцлагад оролцсон анхны Монгол Улсын улстөрч юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ