Ц.Элбэгдорж: "Дэлхийн 2-р дайнаас хойш ковид-19 шиг хүн төрөлхтнийг хамарсан гамшиг болж байсангүй. Монгол улс Хятад улстай их хэмжээний юаны своп хэлцэл, 2 тэрбум долларын зээл авч байхад корона гарна гэж тооцоогүй байсан. Гэтэл цар тахлаас болж, жил гаруй хугацаанд хилээ хааснаар эдийн засаг хүндэрсэн. Цаашдаа коронавирусын дараа дэлхийн дэг журам, харилцаа өөрчлөгдөнө. Үүнтэй холбоотойгоор ядуу буурай орнуудын өр зээлийг тэглэх асуудлыг олон улсын түвшинд ярьж эхлээд байна. Тиймээс Монгол улс эдийн засгийн хувьд Хятадаас 80-90% хараат болчихсон энэ нөхцлөөс гарахын тулд өрийг тэглээч гэсэн саналаа Хятад улсад төдийгүй олон улсын түвшинд тавих хэрэгтэй. Би саяхан Мадридын клубын хуралд энэ тухай саналаа хэлсэн. Одоо Их 20-ын уулзалтаар төр засгийн түвшинд энэ асуудлыг албан ёсоор тавих нь чухал. Хятад улс ч бас бусдыг боддог, хариуцлагатай том улс гэдгээ харуулж, Монголд өгсөн өр зээлээ тэглэх байх. Оросууд Монголын 70 жилийн өрийг 98% тэглэж байсан шүү. Орос шиг л бай л даа. Гэхдээ энэ саналыг хүлээж авах болов уу гэж эргэлзээд байлгүй, хүлээж автал нь бүх түвшинд тавьсаар л байх ёстой юм."