alim.mn | 2024.12.22
Нэгдүгээр сургуулийн 70 гаруй багш халагдах өргөдлөө өгчээ

Нэгдүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцku ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ. Тиймээс энэ тухай тус сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулсан байна. Гэтэл өмнөөс нь “Захирал тараа гэсэн, хэрэв тараахгүй бол ажлаас чинь хална гэсэн” гэх тайлбарыг өгсөн байна.  Мөн дээрх бүтээгдэхүүнээс болж хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг. Энэ тухай тус сургуулийн багш нар олон нийтэд дэлгэсэн. Гэтэл эдгээр багш нарыг ажлаас халах шийдвэр гаргажээ. Тухайлбал, хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцэн тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэх гарын үсэгтэй өргөдлийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Боловсролын газарт хүргүүлжээ. Гэвч одоог хүртэл өргөдлийн хариуг өгөөгүй талаар тус сургуулийн багш нар мэдээллээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ