Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэнжаргалан багийн “Эрээн нуруу” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 20 км-т өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 05:27 цагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон газарзүйн хүрээлэнгээс 05:54 цагт цахим ОБЕГ-т шуудангаар ирүүлжээ.
Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын орлогчтой холбогдож тодруулахад тухайн газарт малчид, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгй гэжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ