alim.mn | 2024.12.22
Л.Оюун-Эрдэнэ: Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Оюу толгой" компанийн төлсөн татвараас иргэд бүрдээ хөл хорионы үед 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсныг мэдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө "Монголчууд бид баялагтаа эзэн байх нь зүйтэй гэж боддог. Баялаг бүтээгч бол шинээр бизнес бий болгож байгаа. Байгалийн баялаг бол өөр. Хэний ч хүчээр биш, газрын хэвлий дэх баялаг учраас Норвеги шиг бүх иргэдэд өгөөжтэй байх ёстой. Өмнөх Засгийн газар ч тэр, ЗГХЭГ-ын дарга байхдаа ч, одоо Ерөнхий сайд болоод ч энэ зарчим өөрчлөгдөөгүй. 

“Эрдэнэттэй холбоотой олон асуудал болж байсан. Юутай ч нэг үнэн байгаа. Тэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн маргаантай холбоотой асуудал Засгийн газраар шийдэгдэж, энэ  хүнд цар тахалтай үеийн дулаан, цахилгааны төлбөрийг тус үйлдвэр нуруун дээрээ аваад гарч байгаа нь үнэн. ААН-үүдэд нэмэр болсон нь ч үнэн. Хэрэв эс үйлдэл хийсэн бол ийм боломжгүй л байх байсан. Зэсийн үнэ нэмэгдэж байгаа. Зэсийн үнийн зөрүүнээс “Эрдэнэт үйлдвэр” энэ мөнгөө олсон гэж надад мэдэгдсэн. Тиймээс энэ том үйлдвэрүүд өөрөө төрдөө байх нь зөв. Мэдээж бүх зүйлийг төр хийх албагүй. Гэхдээ стратегийн гол гол ордууд байх ёстой гэж үздэг. 

Оюутолгойтой холбоотой маргаан 10 гаруй жил үргэлжилсний эцэст монголчууд бид анх удаа ийм үр дүнд хүрч байгаа. Анх удаа татвараа авъя гэж Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед арбитрын шүүхэд дуудагдана, хөрөнгө оруулагчдыг үргээнэ, болохгүй гэж хүмүүс хэлж байсан. Засгийн газартай хэн ч хамт байгаагүй. Олон удаагийн амаргүй нөхцөлд бичиг шидэж байсан. Бүгд бүтэхгүй гэж байв.

Өнөөдөр энэ ажлын үр дүн гарч ирсэн. Төрийн дансанд ₮1 их наяд төгрөг сүүлийн 30 орчим хоногт орж ирсэн. Арбитрын маргаан үргэлжилж байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагч тал Засгийн газрын шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болсон тул татвараа төлж байгаа. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй. Монгол Улсад дархлаажуулалт эд явагдаж байна. Дөнгөж эдийн засаг сэргэх эхний шинж илэрч байна. Үүнийг дагаад халдварын  тохиолдол нэмэгдэж байна. Хөл хорио тавихаас өөр гарцгүй байдалд орлоо. Үнэнийг хэлэхэд би дотроо тавдугаар сарын 20-ныг хүрнэ гэж бодож байсан. Вакцины татан авалт төвлөрөх хугацааг тооцож байсан. Эрүүл мэндийн яамны олон удаагийн саналаас татгалзсан. Хөл хорио вакцинжуулалтгүй, ямар нэг дэмжлэггүйгээр байх нь эдийн засагт хортой гэдгийг ойлгосон байсан учраас тэр. 

Тиймээс энэ удаа энэ мөнгийг зарцуулж хөл хорихоос өөр гарц Монгол Улсад алга. Чадах зүйлээ хийж байна. Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг. 

Хэрэв арбитрт Засгийн газар ялагдвал яах вэ. Хөрөнгө оруулагч тал эхний байдлаар ялагдсан гэж үзээд хэлэлцээрт оръё гээд ороод явж байгаа. Арбитрын маргаан багадаа 2-3 жил үргэлжилнэ. Ялагдвал эх үүсвэртэй холбоотой асуудал гарна. Энэ нөхцөл байдлыг эс үйлдэл хийгээд яах вэ гэж байгаа юм. 

Оюутолгойгоос татвартай холбоотой олон дэмжлэг авч байсан. Гэхдээ монголчууд бид ногдол ашгаа энэ ордоос авч үзээгүй. Эрдэнэтээс хэд дахин том орд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн дайны ачааг үүрч ирээгүй нь үнэн. Тиймээс хөрөнгө оруулагч талын төлсөн татвар иргэн бүрд цар тахлын үед бодит дэмжлэг болж очсон. Цаашдаа шийдэгдээсэй гэсэн бүх ард түмний хүсэмжлэл байгаа. 

Цаашдаа хөрөнгө оруулагч талаа шахаад зөв хэлцэл хийгээд явбал Оюутолгойгоос энэ байтугай томоохон боломжууд орж ирнэ. Нийгмийн хариуцлагын том сан байгуулах ёстой гэж бид үзсэн. Оюутолгойн удирдлагын зардлаас танаад жилдээ ийм хэмжээний эх үүсвэр гаргах боломж байна гэж үзэж байгаа. 

Засгийн газар 100 хоног дотроо Баялгийн сангийн хууль гаргана. Энэ бол халамж биш, дархлаажуулалтын эхний тунг үр дүнтэй болгох гэж өгч байгаа дэмжлэг гэдгийг дахин хэлье" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
124.158.80.148
Ерөнхий сайд,Засгийн газарт МонголчуудХүн бүр 300,000 авч бүгдээрээ чин сэтгэлээсээ баярлаж байгааг дахин дахин хэлье . ХӨЛ ХОРИО-чанаргүй олон арван хоног сунжируулах ашиггүй Чанартай,Хатуугийн хатуу хөл хорио болохгүй үндсэн Шалтгаан нь УОК, ЭМЯ-ны мэдэгдлийг Нийслэлийн ОБГтэр Сумьяабазар гэгч Хөл хорионы 15 хоногийг Зам засах ажил хийлгэж хөл хориогоор тэр олон хүнийг ажиллуулж яанааТөр засгийнхан ингэж хөл хориог үгүйсгэсэн журам гаргаад маанагтаж байдгаас өмнөх хөл хрхио ч энэ удаагийн хөл хориог бас л хүчингүй төгм төгөлдөр хатуу хөл хорио болгохгүй байгааг Анхаараачээ?...
Төстэй мэдээ