Завхан аймгийн Улиастай суманд хөл хориог сулруулах шийдвэр гараагүй болно. Төрийн албан хаагчид ойрын болон дам хавьтлын иргэдийн гэр гэрийнх нь гадаа хяналт тавин ажиллаж байна. Тус сумд коронавирус батлагдсан тохиодол 282 хүрээд байна. Мөн дархлаажуулалт хамрагдсан 8530 иргэд байна. Үүнээс Нэгдүгээр тунд 4716 Хоёрдугаар тунд 3814 иргэд тус тус хамрагдаад байна.
Тухайн бүсчлэлд насны ангилал харгалзахгүй хийгдэж байгаа бөгөөд эхний тунд хамаргдсан иргэд хоёрдахь тунгаа хийлгэж байна. Завхан аймгийн хувьд хамрагдах ёстой иргэдийн 2.8хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Харин зорилтод бүлгийн иргэдээс 90 гаруй хувь нь хос тунгаа хийлгэсэн. Төрийн албан хаагчид ойрын болон дам хавьтлын иргэдийн гэр гэрийнх нь гадаа хяналт тавин ажиллаж байна.
Ард иргэд та бүхэн аль болох гэрээсээ гарахгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална уу хэмээн холбогдох албанаас мэдээлэлж байна.