alim.mn | 2024.12.22
Н.Түвшинбаяр үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ гэж хэлээд тамгаа аваад зугатжээ

“Олон улсын олимпийн хороо”-ноос Н.Түвшинбаярыг гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотойгоор ёс зүйн хариуцлага тооцох тухай удаа дараа сануулах бичиг иржээ. Тэрхүү бичигт МҮОХ-ны Ерөнхийлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаярт ёс зүйн хариуцлага тооцохгүй бол Олон улсын олимпийн хорооны ёсзүйн хороогоор орох нь байна шүү хэмээжээ.

Ийнхүү МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг түдгэлзүүлсэн. Гэвч Н.Түвшинбаяр нь өнгөрөгч долоо хоногт буюу 5-р сарын 28-нд ажилдаа ирэхдээ уг шийдвэрийг эсэргүүцэн МҮОХ-ны сайтын нууцлал, имэйл хаяг зэргийн кодыг өөрчлөн тамгаа аваад явжээ.

Түүний зохисгүй үйлдлээс нь болж манай улсын тамирчид олимпын наадамд өөрсдийн туг, далбааг барьж зогсох боломжгүй болох юм. Тодруулбал цагаан тугны дор зогсох байдалд хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар МҮОХ-ны удирдлагууд мэдэгдэж байна.

Мөн Н.Түвшинбаяр Олон улсын олимпийн хороонд захидал илгээжээ уг захидалд "Би үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна" гэх утга бүхий бичиг явуулсан байнa.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.21.193
түдгэлзүүлэх гэж манж үгнээс чинь болж энэ үхэр оодрохгүй юу, амбаардаад явуулах хэрэгтэй
Төстэй мэдээ