Дундговь аймгийн Хулд сумын Засаг дарга 20 "настай" машиныг 45 саяар авчээ
Төрийн албанд томилогдон очиж байгаа дарга нар унах машин, суух өрөөгөө тохижуулдаг жишиг тогтлоо. Дундговь аймгийн удирдлагууд төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөөр машин авсан гэж шүүмжлүүлдэг. Дундговь аймгийн Хулд сумын Засаг дарга н.Зоригтбаатар 1999 онд үйлдвэрлэгдсэн, 10 гаруй хүний гар дамжсан "Ланд 105" машиныг 45 сая төгрөгөөр худалдан авчээ. 20 жилийн насжилттай машиныг одоо худалдаж авах хүн ховор. Гэтэл Хулд сумын Засаг дарга худалдаж авчээ. Ингэхдээ зах зээлийн үнэ ханшаас хэт дээгүүр авсан болохоор нутгийн иргэд эсэргүүцэж АТГ-т ханджээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4909
4 жилийн өмнө
202.126.89.181
Ийм ёс бус зүйлийг шалгаад хариуцлага тооцдог байгууллага байна уу
Төстэй мэдээ