alim.mn | 2024.12.22
Н.Түвшинбаярын тамга тэмдэгийн шоу дуусч, МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тус хорооны тамгаа буцааж өгчээ.Тэрбээр өөрийн биеэр тамгаа авчирж өгсөн байна. Мөн энэ талаар маргааш 11.00 цагт мэдээлж энэ үеэр Н.Түвшинбаяр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөх аж. Олимп өнгөртөл Ч.Наранбаатар Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн ажлыг түр орлон гүйцэтгэх юм байна. Энэ мэдээллийг МҮОХ-ноос тодруулахад тамгыг буцаан өгсөн нь үнэн болохыг баталлаа.

Эргэн сануулахад Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан билээ. 

Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягны нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл ямартай ч МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тамгыг буцаан өгсөн бөгөөд одоо олимпийн хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.91.209
Зургаас харахад нас барсан хүнд өгч байгаа юм уу?
Зочин
3 жилийн өмнө
192.82.91.209
Зургаас харахад нас барсан хүнд өгч байгаа юм уу?
Зочин
3 жилийн өмнө
66.181.182.249
Аль эрт тамга, ажлаа өгөх байсан. Гэмт хэргийн хажуугаар баахан шоу .. ёстой дүнхүү
Төстэй мэдээ