Н.Номтойбаярын баг 5 дугаар байранд оржээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр суллагдсаныхаа дараа аавынхаа эзэмшлийн "МАК" гэсэн хаягтай нисдэг тэргээр Бурхан Халдун ууланд авирч салхинд гарсан. Тэрчлэн Хар зүрхний Хөх нуурт байрлах эдлэндээ аав ээж, залуу гэргий, хүүхдийн хамт амрах болсон гэдэг. Саяхан Сэлэнгэ аймагт МАК барьж байгаа дунд сургуулиа эргэж, цаашлаад ОУХ-д болсон бартаат замын уралдаанд оролцон 5 дугаар байр эзэлжээ. Энэ тухайгаа "ОХУ-д 2021.07.02-04-ний хооронд зохиогдсон #RFCBAIKAL2021 тэмцээндээ #Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдсан #TeamMongolia баг тамирчдаа халуун баяр хүргэе! Монголын бартаат замын авто спортын холбооны тамирчид болон Бид бүхний ард ажилласан #МОF холбооны нийт гишүүдэд талархал дэвшүүлье. Цар тахлын нөлөөгөөр ямар ч бэлтгэлгүйгээр Олон улсын уралдаанд оролцсон гэхэд чамгүй 5 байранд орсон амжилттай байлаа.Та бүхнийг минь алтан шар зам нь өлзийтэй байг ээ" гэжээ.
Дашрамд сонирхуулахад АН-ын дэд дарга асан Г.Батхүү Монголын бартаат замын авто спортын холбооны /MOF/ ерөнхийлөгч. Харин Н.Номтойбаяр энэ албан тушаалыг их сонирхдог байсан гэж хэвлэлүүд бичиж байсан билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.24.84
Боож алсан нүдрүү нь цохиод хэрэгтэн ажлыг нь булааж хүн алаад шүүхийн шийвэрлэж чадаагүй.өөр хэнч алаагүй.сүүлчийн уулзсан гэрч
Төстэй мэдээ