alim.mn | 2024.12.22
Хинатын Бөрбай 3000 мал тоолуулж, Улсын хошой аварга болжээ

Энэ жил Ховд аймгаас нэг малчин “Монгол Улсын Хошой аварга малчин” цол хүртжээ. Мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээрээ ийнхүү тэргүүлж яваа хүн бол Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай юм. Тэрбээр бага наснаасаа аавыгаа даган мал маллан, малын ашиг шимийг хүртэж яваа сайн малчдын нэг.  

Анх 1300 орчим толгой мал тоолуулж "Аймгийн аварга малчин" цол хүртэж байсан бол 2015 онд 2500 гаруй толгой мал тоолуулж "Улсын аварга малчин" болжээ. Харин энэ жил "Улсын Хошой аварга малчин" болохдоо 3000 гаруй толгой мал тоолуулжээ. Мал сүргийн ихэнх хувийг хонь эзэлдэг. Малчин Х.Бөрбай гуайнх Үенч сумын Жаргалан багийн нутаг, “Суварга” гэх газарт нутаглаж байна. Улсын хошой аварга малчин Бөрбай малчин мал маллах арга туршлагаа залуу үеийнхэнд өвлүүлэхийн зэрэгцээ 10 орчим айл өрх, хүнийг малжуулжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ