alim.mn | 2024.12.22
Бүсийн уралдааны үеэр 3-5 унаач хүүхдийн гарын шуу бэртэж, нэг хүүхдийн хамрын яс хугарчээ

Баруун бүсийн хурдан морины уралдаанууд наймдугаар сарын 6-8-нд болсон. Уралдааны үеэр 3-5 хүүхэд гарын шуугаа гэмтсэн байна. Мөн Завхан аймгийн харьяат нэг унаач хүүхэд уралдааны үеэр мориноосоо унасны улмаас хамрын яс нь хугарчээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос бүсийн уралдаануудын үеэр

  • Унаач хүүхдийг даатгалд хамруулж буй эсэх, 
  • “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018” стандартын хувцас хэрэглэлийг хүүхэд бүрт бүрэн өмсгөж буй байдалд хяналт тавих,
  •  Уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн эсэх,
  •  Эрсэдсэн хүүхдийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас гаргуулах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ