Өнгөрсөн амралтын өдрөөр Дундговь аймгийн Засаг даргын Орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж нар Айраг багийн 9-р гудамны оршин суугчидтай уулзалт хийлээ. Уг уулзалт дээр Аймгийн төсөвт тусгагдсан 200 сая төгрөгөөр хашаагаа нэг жишигт нийцүүлэн янзлахад дэмжлэг болгон хувиасаа тодорхой хэсгийн хөрөнгө мөнгө гарган хийж гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Айраг багийн 9-р гудамны оршин суугчид саналаа хэлж, цаашид хийгдэх ажлаа санал асуулгаар аван нэгтгэж Засаг даргад албан бичгээр өөрсдийн санал хүсэлтээ хүргүүлэхээр болсон. Харин энэ байдал өөр бусад Дундговь аймгийн оршин суугчдын санаанд нийцсэнгүй. Яагаад зөвхөн Айраг багийг тохижуулж байгаа юм бэ, Засаг даргын аав байдаг болохоор тэр үү, яагаад олны нүдэнд ил нүүрэн талын гудамжийг эхэлж тохижуулахгүй байгаа юм бэ гэсэн хэл ам гарч байна.