alim.mn | 2024.12.22
Хөвсгөл аймагт усархаг бороo орсны улмаас ихэнх гол, сайрууд үерлэж байна
Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орсны улмаас ихэнх гол, сайрууд үерлэж байна. Тус аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул баг Цахир гэх газарт голын ойролцоо нутаглаж байсан дөрвөн айл үерийн усанд автсан дуудлага мэдээллээр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар түргэн шуурхай ажиллаж 0-11насны 4 хүүхэд, 22-33 насны 2 эмэгтэйг үерийн уснаас аюулгүй гарган авчээ.
Аймгийн цагдаагийн газраас орон нутгийн иргэдийг болон тус нутгаар зорчин яваа иргэдэд аюулгүй байдалдаа анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ