alim.mn | 2024.12.22
Хөвсгөлд 400 сая төгрөгөөр ахмадын 2 байр барьжээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 4300 гаруй ахмад настан амьдардаг. Тэдний УИХ-ын гишүүдэд тавьдаг гол хүсэлт нь Ахмадын өргөөний байртай болох хүсэлт байжээ. Тиймээс Мөрөн сумын 9 болон 13 багт улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын өргөөний 2 байр шинээр барих санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт тусгуулсан аж. Ингээд 9-р багийн ахмадын өргөөний байр 2020 онд ашиглалтад орсон бол 13-р багийн ахмадын өрөөний байр өнөөдөр ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Тус ахмадын өргөөний байранд 7, 13-р багийн 500 гаруй ахмадууд хамрагдах бөгөөд Ахмадын баярын босгон дээр эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх шинэ байртай болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ