Хилчид хөнгөн атлетикийн улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Хөнгөн атлетикийн “Үчимбэр” клубийн нэрэмжит хөнгөн атлетикийн долоон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хилийн 0303 дугаар тусгай салбараас 3 тамирчин оролцож Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, 4 алт, 6 мөнгөн медаль хүртсэн юм.
Тэмцээнд орсон хилчин тамирчдын оролцсон амжилтыг танилцуулбал:
Монгол Улсын 13 удаагийн аварга, хөнгөн атлетикийн ОУХМ, ахлах ахлагч Н.Мөнхбаяр. Тэрбээр эрэгтэйчүүдийн 3000 метрийн төрөлд 8 минут 23 секунд 75 долийн амжилтаар I байр эзэлж энэ зайн Монгол Улсын рекордыг 30 жилийн дараа шинэчлэн тогтоолоо. Түүний хувьд 1500 метрийн Монгол Улсын рекордыг 3 минут 48 секунд 35 долийн амжилтаараа эзэмшдэг юм. Долоон төрөлтийн тэмцээнд 1500 метрийн гүйлтийн төрөлд I байр, 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд II байр эзэллээ.
Монгол Улсын 10 удаагийн аварга, хөнгөн атлетикийн спортын мастер, ахлагч Э.Төртогтох. Тэрбээр эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд I байр эзэлж, Монгол Улсын 5 удаагийн аваргаа бататгалаа. Мөн 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд тус бүр II байр эзлэхийн зэрэгцээ хөнгөн атлетикийн спортын дэд мастерын болзлыг хангаад байна.
Дэд ахлагч Л.Тэмүүжин эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд I байр эзэлж энэ төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх түрүүгээ хүртлээ. Мөн 100 метр, 4х100 метрийн гүйлтийн төрлүүдэд тус бүр II байр эзлэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ