alim.mn | 2024.12.22
Гавьяат барилгачин сумандаа 10000 мод тарина

“Энгүүн оргил” ХХК-ийн захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин Загдаагийн Туул төрд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн баяраа нутаг орныхоо ард түмэнтэй хуваалцжээ. Гавьяат барилгачин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд 10,000 модыг, худаг усных нь шийдэлтэйгээр тарихаар болжээ. Ингээд Их-Усны хорооллын урд 16 га талбайг сонгож, мод тариалах ажлын төлөвлөгөөг сумын байгаль орчны байцаагчтай хэлэлцэж баталсан байна. Мөн сумын эрчимжсэн мал аж ахуйн төсөлд хандив болгож ОХУ-ын Эдельбай үүлдрийн 3 сая төгрөгийн үнэ бүхий хуц 1, сумын төвийн нэгдсэн хогийн цэгийн арчлалт, зохион байгуулалтанд ОХУ-ын бульдозер буюу гинжит түрэгч механизм 1 тус тус хандивласан байна. Тэрчлэн МЗХ-ны 100 жилийн ойн түүхэнд бүтээсэн түүхэн 10 боть номыг залуусын хөгжилд зоиулан төв номын санд бэлэглэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Солонго
3 жилийн өмнө
103.80.211.184
Баяр хүргэе танд. Цөлжиж буй эх орондоо оруулах том хөрөнгө оруулалт шүү. Амжилт хүсье.
Төстэй мэдээ