БАЯНХОНГОР АЙМГИЙН ИХЭНХ НУТГААР ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА
Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутгаар 25-30 градус, тал хээрийн нутгаар 20-27 градус хүйтэн, говийн нутгаар 13-19 градус болж хүйтэрч байна.
Хангайн уулархаг нутгаар 12-16 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар 4-14 градус хүйтэн, говийн нутгаар 4 градус дулаанаас 10 градус хүйтэн байсан байна.
Түүнээс гадна Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй байгаа аж. Тодруулбал, Баянбулаг, Богд, Баацагаан, Бууцагаанаас бусад суманд 0-9 см цасан бүрхүүлтэй, Богд, Баянговь, Жинст, Шинэжинст, Эхийнгол, 2-3мм, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Баянхонгор 0-0.9мм, Хуучинжинст, Богд, Баянговь, 1-3мм, Баянлиг, Баянхонгорт 0.2-0.4мм цас ороод байна.
Салхи өчигдөр Баянцагаан 16м/с, завсрын хугацаанд 21м/с, Шинэжинст, Эхийнгол, Байдраг, Баацагаан, Бөмбөгөр, Шаргалжуут гол, Хориулт, Байдраг, Баянцагаан, Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бодь 10-12м/с хүрч цасан шуурга шуурсан, Баянцагаан 13м/с, бусад нутгаар 2-8м/с салхитай байжээ.
Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, хур тунадастай, салхи шуургатай байхыг холбогдох албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ