alim.mn | 2024.12.26
"Замын-Үүд" чөлөөт бүс 2007 онд 1 тэрбумаар барьсан хашаагаа акталж, 10,7 ТЭРБУМААР ХАШАА Барина

Анх 2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш ахидаг ч үгүй, урагшилдаг ч үгүй нэг газар боллоо. Урд хэл даваад л Эрээн ямархуу бүс болсныг монголчууд сайн мэднэ. Харин Замын-Үүдийн чөлөөт бүёийг төрөөс дэмжээд Хятадаас зээл аваад л дэмжээд байдан бахь байдгаараа.
Замын үүдийн чөлөөт бүсийн хашааг 2007 онд 1 тэрбумаар барьж, ард иргэдээ нүдийг нь бүлтэртэл гайхшруулж байсан түүхтэй. тэр хашаа актлагдаад одоо 10,7 тэрбумаар хашаа шинээр барьж байгаа гэнэ. Эх сурвалжийн тухайд УИХ дээр яригдав.

Өнгөрсөн хавар Шадар сайд С.Амарсайхан очоод 17 жилийн дараа өнөөдөр  чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо “Замын-Үүд чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж байна" хэмээн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн. Гэтэл урд хөрш хилээ хаах шахуу байна.

Замын-Үүд чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га талбайд төлөвлөлт хийгдсэн. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2016 онд 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжийг барьжээ. Шадар сайд хавар өнгөрсөн хавар очихдоо 1,5 тэрбум төгрөг амлаад буцсан. Одоо 10 тэрбум гаруй төгрөгөөр хашаа барих бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ