alim.mn | 2024.12.22
Баян-Өлгийд аавуудыг нь албан тушаал бууруулж, хүүхдүүдийг нь төрийн албанд оруулдаг болжээ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Бауыржан дураараа доргиж томилгоо хийж байна. Дураараа зантай, дургүйгээ хүрэхээр бусдад буу тулгасан гэж бичигддэг энэ даргыг МАН-ын  дарга, Гeнсek хоёр ч дийлэхээ байсан гэнэ. Баян-Өлгий аймагт хийгдэж буй олон томилгоо дотор нэг ч Монгол хүн байхгүй гэлцэнэ. Төрийн албанд "архагшсан" дарга нарыг өөрийн хүсэлтээр гэж өргөдөл бичүүлж аваад тушаал бууруулж, оронд нь хүүхдүүдийг нь томилдог жишиг тогтоож байгаа гэхэд хилсдэхгүй. Тухайлбал хөрөнгө оруулалт, хөгжлийн хэлтсийн дарга З.Болатыг өөрийн хүсэлтээр тушаал буруулж, хүүхдийг нь Аймгийн Архивт ажилд оруулав. Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга М.Тәуке өөрийн хүсэлтээр тушаал буурч, хүүхдүүдийг нь Суат ХХК, цэргийн ангийн цэцэрлэгт ажилд оруулсан байна. Мөн Төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол мөн адил  тушаал буурч, хоёр хүүхэд нь цэцэрлэгт нягтлан, холбоонд инженер болсон гэнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ